Шуурхай: Сайд нарын нэрс тодорчээ

681

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлон зарлав. Анхдугаар чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Ц.Элбэгдорж “Наадмаас өмнө, ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ долоодугаар сардаа багтаад УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой.

Тэгээд наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно. Одоо сонгууль дууссан, ажлаа хийх цаг болсон” гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ ярьсан билээ. Үүнээс үзвэл шинэ УИХ, Засгийн газар наймдугаар сарын 1-нээс өмнө шийдэгдэх болоод байна. Юуны түрүүнд буюу ирэх долоо хоногт УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилох шаардлагатайг Ерөнхийлөгч онцолжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЛЭЭР УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайдад МАН-ын генсек асан У.Хүрэлсүх нар яригдаж байна. Бид зарим эх сурвалжийн өгсөн Засгийн газрын бүтцийн УРЬДЧИЛСАН таамгийг хүргэж байна. 11-13 яам, дэд сайдтай, 4 бодлогын яам нь давхар дээл бусад нь дан байх хувилбар мөн яригдаж байна.

  1. УИХ-ын дарга – М.Энхболд/Н.Энхболд
  2. Ерөнхий сайд -У.Хүрэлсүх/М.Энхболд
  3. Шадар сайд – У.Хүрэлсүх
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар – Ж.Мөнхбат
  5. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам – Ц.Цогзолмаа/ Д.Оюунхорол
  6. Гадаад хэргийн яам – Д.Цогтбаатар/Г.Занданшатар
  7. Сангийн яам – Д.Хаянхярваа Ч.Хүрэлбаатар
  8. Хууль зүйн яам – Ц.Нямдорж
  9. Аж үйлдвэрийн яам – Ж.Батсуурь/ Л.Энх-Амгалан
  10. Батлан хамгаалахын яам- Ж.Энхбаяр
  11. Барилга, хот байгуулалтын яам –А.Ундраа /О.Одбаяр /Алтай холдинг/
  12. Эрүүл мэнд, спортын яам – Ж.Цолмон
  13. Зам, тээврийн яам – Н.Төмөрхүү
  14. Уул уурхайн яам – Д.Зоригт/ Ц.Даваасүрэн
  15. Хөдөлмөрийн яам – Д.Очирбат
  16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам – Т.Ганди
  17. Хүнс, хөдөө аж ахуйн яам – Т.Гантулга
  18. Эрчим хүчний яам – А.Тлейхан
  19. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам – Ё.Отгонбаяр нар яригдаж байна.

Tsenzurgui.Mn


URL:

Нэр: БСШУ-ы сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ Огноо: 4 July 2016

БСШУ-ы сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих