Хятадад 110 мянга гаруй иргэн жагсаал хийлээ

655

Эсэргүүцэгчид Хятадын төрүүн түргүүнүүдийн талаар шүүмжлэлтэй ном бичин, хэвлүүлснийхээ дараахан сураггүй алга болсон Лам Винг Кэе гэгчийн зургийг барин жагсжээ.

Ноён Лам зургаа дугаар сард Хонг Конгд эргэн ирсэн бөгөөд түүнийг найман сарын турш хорьсон хэмээн мэдэгджээ.

Тэрээр энэ баасан гарагийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч өөрийн аюулгүй байдлын улмаас жагсаалд оролцохоо больсон байна.

Хонг Конгийн шүүхийн бие даасан байдал, үг хэлэх эрх чөлөө элэгдэн үгүй болж байна хэмээн номын худалдаачид дургүйцлээ илэрхийлжээ.

61 настай ноён Ламд хуулийн зөвлөгөө өгч буй Алберт Хо BBC-д өгсөн ярилцлагадаа “Түүнийг үл мэдэх хүмүүс байнга дагадаг бөгөөд тэрээр маш их дарамтанд байгаа” хэмээн ярьжээ.

Ноён Хо ноён Ламыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн хэмээн нэмж хэлжээ.

Өөр бусад сураггүй алга болоод, эргэн ирсэн хүмүүс

Луи Бо, ерөнхий менежер,

Сураггүй алга болсон: Шенгхен, 2015 оны 10 дугаар сарын 15

Эргэж ирсэн: 2016 оын гуравдугаар сар

Чеунг Жипинг, бизнес менежер:

Сураггүй алга болсон:Донггуанг, 10 сарын 15

Эргэж ирсэн: 2016 оны 3 сар

Гуи Минхай, хамтран эзэмшигч:

Сураггүй алга болсон: Тайланд, 10 сарын 17, одоог хүртэл Хятадын эх газарт хоригдож байгаа

Лам Винг Кей менежер,

Сураггүй алга болсон:Шенгзхен, 10 сарын 23

Эргэж ирсэн: 2016 оны 6 сар

Лий По, хувьцаа эзэмшигчид

Сураггүй алга болсон: Хонг Конг, 12 сарын 30

Эргэж ирсэн: 2016 оны 3 сар

Энэхүү жагсаалд 110 мянга гаруй хүн хамрагдаж байгаа бөгөөд цагдаа нарын үзэж буйгаар дээд тал нь 19 мянга 300 эсэргүүцэгчид цугласан байна.

Хандивын ажилтан Билли Леунг Ассошиэтэд Пресст өгсөн ярилцлагадаа “Лам Винг Кей болон бусад хүмүүсийг ном хэвлэснийх нь төлөө хулгайлж, хориж чадаж байна гэдэг чинь эргээд Хонг Конгд байгаа хүн бүрийн хувьд аюулын харанга дэлдэж байгаа хэрэг юм” хэмээн ярьсан байна.

Өөр нэгэн эсэргүүцэгч Эва Ли AFP-д “Би хотынхоо төлөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж боддог. Орчин үеийнхний анхаарч буй гол асуудал бол ардчилал юм” хэмээн ярьжээ.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлгч “улс орны бодлого, санаачлагын тухай өөр өөр үзэл байдаг. Гэхдээ хүн бүр л тогтсон ойлголтыг үгүй хийхийг хүсдэг” хэмээн онцлон хэлжээ.

Цагдаа нарын хэлж буйгаар босогчид хууль бус үйл ажиллагааны эсрэг дорвитой арга хэмжээ авах, үр дүнтэй алхам хийх зөвшөөрөл хүсэн, анхааруулга хийхийн тулд жагсаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Etoim.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих