“ОРОН СУУЦНЫ ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТ ӨДӨРЛӨГ”-өөс онцгой хямдралтай байраа аваарай

02Орон сууцны мэдээлэл зөвлөгөөг иргэдэд нэг дороос хүргэх зорилготой ажилладаг Орон Сууцны Биржээс байр авахаар сонирхож буй иргэд та бүхэнд зориулан ““ОРОН СУУЦНЫ ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТ ӨДӨРЛӨГ”-ийг 2016 оны 7-р сарын 1, 2-ны өдрүүдэд “ОРОН СУУЦНЫ БИРЖ”-д (Мишээл барилгын их дэлгүүрт) зохион байгуулж байна.

 

Өдөрлөг нь иргэддээ зориулан байр авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн хүргэж, орон сууц борлуулагчид болон худалдан авагчдыг холбох зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ үеэр Улаанбаатар хотод төсөл хэрэгжүүлж буй компаниуд та бүхэнд стандарт болон тансаг зэрэглэлийн бүх төрлийн шинэ орон сууцнуудыг танилцуулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид хоёрдогч зах зээлийн хуучин байрнуудаас сонголт хийх боломжийг олгож, зөвлөгөө үйлчилгээг хүргэх болно.

Зарим арилжааны банкууд санхүүжилтийн эх үүсвэрээс шалтгаалсан гэдгээр зээл олголтыг удаашруулах, хойшлуулах тохиолдол гарч, иргэдийн дунд тодорхойгүй байдал үүсгээд байгаа. Үүнд албан ёсны хариулт, мэдээлэл өгөх зорилгоор өдөрлөгт Монголын ипотекийн корпорацийн гурван мэргэжилтэн оролцож, иргэн таны хүссэн асуултад хариулт, зөвлөгөөг өгөх болно.

Та өдөрлөгт хүрэлцэн ирснээр хамгийн хямд нь 1,000,000 төгрөгөөс эхлэх ипотекийн 8 болон 5 хувийн зээл, компанийн зээлд хамрагдах орон сууцнуудаас сонголтоо хийгээд зогсохгүй онцгой хямдрал урамшуулалтай, хонжворт сугалаатай худалдааг хийх боломжтой.

Тухайлбал, өдөрлөгт оролцох компаниуд нь:

-       “Си Си Эм Жи” ХХК-ийн Sunny Town хотхонд 2 өрөө  байр авбал 10 сая, 3 өрөө байр авбал 20 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх,

-       “Ноёд констракшн”-ны Тарвалин хотхонд байр авахад төлөлтийн хэмжээнээс хамааран м.кв тутамд 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнгийн хөнгөлөлт үзүүлэх,

-       “Монкон” компанийн тансаг зэрэглэлийн Мандала хотхонд байр захиалахдаа 30 ба түүнээс дээш хувийн урьдчилгаа төлсөн тохио

-       лдолд сар тутам 1 хувийн хүү тооцон буцааж олгох,

-       “Рояал Констракшн Хаус” компанийн “Peace Town” хотхонд 30 хувиас дээш урьдчилгаа төлбөр төлвөл м.кв тутамд 100,000-200,000 төгрөгийн хямдрал үзүүлэх,

-       “Өргөө Тауэр” компани өөрийн хотхондоо нийт үнийн дүнгийн 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэх,

-       “Нью Яармаг Хаусинг Прожект”-ийн Шинэ Яармаг хороололд байр захиалж, 5-20 хувийн урьдчилгаа төлвөл м.кв тутамд 300,000, 30-аас дээш хувь төлвөл м.кв тутамд 400,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх,

-       “Улаанбаатар Пропертиз”-ийн X-Apartment хотхонд байр авбал хүн бүрт цахилгаан бараа, гэрийн тавилга сонгох эрх бэлэглэх зэргээр олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг та бүхэнд бэлэглэх болно.

Мөн өөрийн компаниас хүүгүй зээлээр байр авах боломжийг олгож буй цөөнгүй компаниуд бий.

“Орон сууцны бирж” дэх Орон сууцны онцгой хямдрал, урамшуулалтай өдөрлөгт байр авахаар сонирхож буй иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

“ОРОН СУУЦНЫ ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛТ ӨДӨРЛӨГ”

Хаана: “ОРОН СУУЦНЫ БИРЖ”

Хэзээ: 2016 оны 7-р сарын 1-3-ны өдрүүдэд

Холбоо барих: 99062344, 91000200

Вэб: www.BARILGA.mn


URL:

Сэтгэгдэл бичих