Д.ОЮУНХОРОЛЫГ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ СЕХ, АН-ААС МЭДЭГДСЭЭР БАЙНА

a4475956e5d20a53cc1dfd5d9d7c413d_x3УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь иргэн Атар, Мэндсайхан Наранчимэг, Тамир, Тугмандах, Хишигжаргал нарт мөнгө тарааж, Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-ийг зөрчсөнийг Баянзүрх дүүргийн Анхан шатны шүүхийн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр тогтоосон билээ. Гэсэн ч Н.Энхзаяа “Шүүхийн шийдвэрээ гар дээрээ аваагүй байна. Би давж заалдана” гэсэн учраас асуудлыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.

Мөн орой 19 цагт болсон АН-ын хэвлэлийн хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нэр дэвшигч Д.Оюунхорол Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг шүүхийн байгууллага тогтоосон талаар дахин батлан өгүүлсэн юм.

Тэрбээр “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээллийг бид хийсэн. Үүнийг МАН-аас хийсэн хэвлэлийн хуралд гүтгэлгийн шинж чанартай гэсэн байна. Энэ бол гүтгэлэг биш гэж АН-аас дахин мэдэгдлээ.

Шүүхийн шийдвэр гарчихаад байхад МАН удаа дараа нэр дэвшигчээ өмгөөлөн, асуудлыг үгүйсгэхийг оролдож байна. Өчигдөр л гэхэд МАН яаран сандран худал мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд “нэр дэвшигч Д.Оюунхорол нь иргэдэд мөнгө, эд зүйл тараагаагүй бөгөөд шүүх цагдаагийн ямар ч шийдвэр гараагүй байна” гэжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн Н.Энхзаяа нь Сонгуулийн тухай хууль зөрчиж, сонгогчдын саналыг татах зорилгоор нэр бүхий хүмүүст мөнгө тараасан болохыг тогтоосныг хууль ёсны байгууллагууд мэдэгдсээр байгаа билээ.

 

 

Ц.БАТТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих