Б.Пүрэвсүрэн: Нүүрснээс нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр зам байхгүй
Дэлхий дээр 14,3 их наяд тонн нүүрсний нөөц байгаа бөгөөд манай улсад 175,5 тэрбум тонн геологийн нийт нөөц байгаагаас баталгаат нөөц 26,8 тонн. Сүүлийн жилүүдэд байгаль орчны бохирдол, нефтийн үнийн уналтаас шалтгаалан дэлхий нийтээр түүхий нүүрс хэрэглэхээс татгалзаж буй. Өндөр хөгжилтэй улс орон эрчим хүчний дэвшилтэт технилоги ашиглан нүүрсийг гүнзгий боловсруулж, хийн ба шингэн түлш химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Манай улсын эрдэмтэн судлаачид нүүрсний чиглэлийн бүхий л судалгааг хийсэн бөгөөд одоо үйлдвэр байгуулах л дутуу аж. Химийн үйлдвэр байгуулахад багагүй хөрөнгө яригдах боловч манай улс одоо хийж, бүтээж эхлэхгүй бол хожимдлоо хэмээн буй. ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн дабораторийн эрхлэгч, Ази-Номхон далайн орнуудын материал судлалын олон улсын академийн гишүүн, академч профессор Б.Пүрэвсүрэн полимери-химийн аж хөгжүүлэх талаар өнгөрсөнбаасан гарагт салбарын эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавьсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Та илтгэлдээ нүүрс төрөгчийн хувирлын талаар сонирхолтой жишээ дурдаж байсан. Үүнээс яриагаа эхэлье?
-Нүүрстөрөгч амьд байгалийг үүсгэж буй гол элемент. Учир нь энэ элемент шиг өөр хоорондоо нэгдэж олон төрлийн органик молекул үүсгэгч ховор. Амьтан ургамлын үлдэгдэл газрын хэвлийд он удаан жил хадгалагдаж, физик химийн нарийн процесс явагдаж нүүрс үүсдэг. Тухайлбал, дөнгөж газрын хөрсөнд орохоор нүүрсгөрөгчийн хэмжээ нэмэгдэж хүдэр үүсдэг үүнээс хүрэн нүүрс, чулуун нүүрс, коксжих нүүрс, антрацит, бал чулуу, алмааз хүртэл хувиралд ордог. Тиймээс нүүрсийг олон төрлийн хувиралд оруулж химийн үйлдвэрлэлд ашиглах бүрэн боломжтой. Бусад ашигт малтмал, эрдэс баялгийг бодвол манай улс нүүрсний нөөц ихтэй. Эрдэмтэн судлаачид энэ зуунд нүүрс эрчим хүчний тодорхой хувь гүйцэтгэнэ. Гэсэн ч цаашдаа гүнзгий боловсруулж, хатуу шингэн хийн түлшний үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай гэж хэлж байгаа. Энэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлж урт хөршид 270 гаруй томоохон төсөл хэрэгжүүлж буйгаас 120-130 нь дуусах шатандаа явж байгаа. Энэ нь нүүрс боловсруулах химийн үйлдвэржилт хэр их ач холбогдолтой байгааг харуулж байна.
-Манай улс нүүрсийг эрчим хүч гаргаж авахад ашигладаг. Тиймээс одоогоор химийн үйлдвэр байгуулж, гүн боловсруулах талаар төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг байна?
-Манай улс цахилгаан станцаас өөр зүйлд ашиглахгүй байгаа. Нүүрсний уурхайгүй аймаг бараг байхгүй. 200 гаруй нүүрсний орд байгаагаас одоогоор 50 гаруйгаас нүүрс олборлож байна. Манай нүүрс Төв Азийн өндөрлөгт байдаг учраас нүүрсээ ил аргаар олборлодог. Тавантолгой, Нарийн сухайтын нүүрс хамгийн сайн чанарын коксжсон нүүрс. Австралид сайн чанарын коксжсон нүүрсийг 600-700 метрийн гүнээс олборлодог. Гэтэл Тавантолгойн нүүрсийг 30-40 метрээс олборлож байна. Тавантолгойн коксжсон нүүрс дэлхий дээр ховорт тооцогддог. Энэ мэт давуу тал их бий. Гэтэл нүүрсний үнэ унасан хэмээн хямд борлуулж байгаа нь харамсалтай. Дэлхийн эрчим хүчний 23,5 хувь нь нүүрснээс үлдсэнийг нь сэргээгдэх эрчим хүч зэрэг бусад эх үүсвэрээс гарган авч байна. Манай улсын эрчим хүчний 84 хувийг нүүрснээс гарган авдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас дөрөв дахин их байгаа юм. Цаашдаа түүхий нүүрс тээвэрлэж байгаль орчноо бохирдуулж буй асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь гүн боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр гарц алга. Нэг л өдөр нүүрсийг эрчим хүч гарган авахдаа ч боловсруулж ашигладаг болно. Тиймээс одооноос хөдөлж эхлэх хэрэгтэй
-Химийи олон үйлдвэрлэл бий тэдгээрээс ямар чиглэлийн үйлдвэрийг нь манайд байгуулбал илүү боломжтой вэ?
-Нүүрсийг анхан шатны буюу нүүрс угааж баяжуулах, коксжуулах, хагас коксжуулах, дунд шатны буюу хийжүүлэх, идэвхжүүлэх, шингэрүүлэх, дээд шатны буюу гүнзгий боловсруулдаг. Манайд полимери химийн үйлдвэр байгуулахыг дэвшүүлж байгаа. Полимер химийн үйлдвэр байгуулчихвал хуванцар сав суулга, нийлэг мяндсан утас, хавтас, лаак будаг, цавуу зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Полимер химийн үйлдвэрийн үндсэн түүхий эд нь коксжсон нүүрс. Дунд шатны боловсруулалт нь хагас коксжуулсан нүүрсийг халууны боловсруулалтад оруулж
идэвхжүүлэх. Ингэснээр нүх сүвэрхэг бүтэцтэй болж хорт утаа цэвэрлэнэ гэсэн үг. Үүн дээр манай хүрээлэн ажиллаж 4-5 жил туршиж үзэхэд хамгийн сайн нь Тавантолгой, Нарийн сухайтын нүүрс байсан. Идэвхжүүлэх үйлдвэр байгуулах талаар ярихгүй байгаа. Үйлдвэрээ байгуулбал идэвхжүүлэх нүүрс гаргах арга технологийг гаргаад авчихсан. Мөн дараагийн арга нь нүүрс шингэрүүлэх. Устөрөгчийн хэмжээ нь таван хувь, хатуу төлөвд байдаг тул шингэрүүлэхэд бэрхшээлтэй. Тиймээс орчин үеийн технологи ашиглан шингэрүүлж шингэн бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Нүүрс шингэрүүлэх гол шалтгаан нь дэлхийн нефтийн нөөц багасч байгаагаас гадна манайх импортоор авдаг. Нөөц багасах тусам бид илүү үнэтэй авах болно.
-Сүүлийн үед гаднын улс орон нүүрс шингэрүүлэхдээ хүртэл био арга ашигладаг болсон гэсэн энэ талаар тодруулахгүй юү?
-Нүүрс коксжуулах, хагас коксжуулахад шингэн дагаж гардаг. Сүүлийн үед хамгийн орчин үеийн арга буюу орчны температурт хайлуулдаг биотехнологийн арга бий. Өмнө нь 600-700 градуст халаадаг байсан бол өнөөдөр тасалгааны температурт бактериар
идүүлж шингэрүүддэг арга нээгдсэн. Дэлхий нийтэд нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэл
хамгийн их явагдаж байгаа. Тухайлбал, Азид БНХАУ-д нүүрс шингэрүүлэх үйлдвэр төвлөрч байна. Мөн АНУ гэх мэт бүхий л улсад гүнзгий боловсруулах үйлдвэр, орчин үеийн арга технологийг нэвтрүүлж байна. Анх дэлхийн II дайны үед Герман улс нэг сая тонн нүүрснээс гаргаж авсныг гаднын улс орон тооцоолоогүй байсан байдаг. Тэр үед өндөр хөгжилтэй орнууд ингэж болдог гэдгийг хүмүүст харуулахын тулд нүүрс шингэрүүлэх үйлдвэр хүчээр ажиллуулж байсан. Гаднын улс оронд 1950-иад оноос нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг хөгжүүлж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор нүүрс шингэрүүлэх үйлдвэржилт идэвхтэй өрнөж байна.
-Химийн үйлдвэр багагүй хөрөнгөөр босно. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бодит ажил болох боломж хэр их вэ?
-Монгол гэсэн нэг улс байна. Өнөөдрийг хүртэл нэг ч химийн үйлдвэргүй. Үйлвэр байгуулахад зардал өндөр. Гэсэн ч өндөр зардалтай хэмээн зүгээр байж болохгүй. Байгуулъя гэвэл ямар нэг аргаар байгуулах боломж байгаа. Хөгжилтэй улсуудыг дүгнэхдээ үндэсний нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг өөрийн улсад үйлдвэрлэдэг химийн бүтээгдэхүүнээр хангаж байна гэсэн том үзүүлэлтээр дүгнэж байна.
-Хэрвээ үйлдвэр бай-гуулбал хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ?
-Манай хүрээлэн жилд 5000 тонн хуванцар, 20 мянган тонн нийлэг мяндас үйлдвэрлэх хүчин чадалтай полимери химийн аж үйлдвэр байгуулбал эдийн засгийн ашиг, орлогоо бодсон ч хангалттай гэж үззж байгаа. Химийн аж үйлдвэрийг цех, жижиг дунд үйлдвэрлэлээр ярьж болдоггүй. Томоохон хэмжээтэй байгуулж хэдий чинээ их үйлдвэрлэнэ төдий чинээгээр өөрийн өртөг буурдаг эдийн засгийн хуулийн дагуу аль болох ихийг үйлдвэрлэх хэрэгтэй. 5000 баррель нүүрсний шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хоёр тэрбум ам.доллараар байгуулсан байдаг. Үйлдвэр барьчихвал манайд хүнд үйлдвэрийн салбар хөгжинө. Өнөөдрийг хүртэл манайд нэг ч химийн үйлдвэр байхгүй. Хэрвээ үйлдвэр барьж ашиглалтад оруулбал Тавантолгойн нүүрсийг ашиглах боломжтой гэж харсан. Нүүрснээс кокс гаргаж авна. Коксноос химийн идэвхтэй шохой гаргаж авна. Шохойн чулуу боловсруулах үйлдвэр нь тусдаа байна. Дараа нь кокс шохой хоёроос кальцийн карбин гаргаж авна. Үүнээс ацетилен буюу гагнуурын хий гаргана. Ацегиленээс гаргаж авч болохгүй органик бодис гэж байхгүй. Нийлэг полимериэр хүүхдийн тоглоом, гялгар уут, сантехникийн хоолой, барилгын будаг, цавуу, нийлэг мяндасны түүхий эд зэрэг үйлдвэрлэхгүй зүйл байхгүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль бас цагаан шонхорийн эхнтайвний нэрийг барихаа боль