Солонгост Монгол иргэн амиа алджээ

Өчигдөр буюу 9-ний өдрийн  12.00 цагийн орчим Солонгосын Чүнгнам Бүрён хотын Тэчон далайн эргийн амралтын газарт хоёр монгол иргэн усанд унаж, 35 настай Түмээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.

Осол гарсан даруйд далайн эргийн хамгаалалтын ажилтнууд  тусламж үзүүлсэн боловч  35 настай иргэний амийг аварч чадаагүй аж. Талийгаач Түмээ нь Чонжү хотын нэгэн байгууллагад  ажилладаг байжээ. Биеийн байдал хүнд байгаа иргэний тухайд 25 настай бөгөөд Чонжү их сургуулийн 3-р курсын оюутан аж.

Тэрбээр  түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн боловч одоо  хүртэл ухаан ороогүй байна.

Цагдаагийн газрын өгч буй мэдээллээр  Чонжү хотод амьдардаг Монголын 6 иргэн далайн эрэг дээр  усаар тоглож байгаад  хоёр  нь усанд эндсэн бололтой.  Гэхдээ мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих