Далайгаас 700 метрийн зайд эх газарт халим байжээ

Их Британийн Йоркширийн орчимд далайгаас 700 гаруй метрийн зайд эх газарт 9.9 метрийн урттай саарал халим байсныг нутгийн оршин суугчид анх олж мэджээ.

Тус улсын Далай судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Али Жек “Халим харамсалтай нь үхсэн. Магадгүй түүний энэ хэмжээ далай руу буцаж хүрэхэд нэлээд түвэгтэй байсан болов уу. Түүнийг одоо хэсэгчлэн ачна” гэжээ.

Судлаачдын ярьснаар халим нэг өдрийн турш далайгаас 700 метр хол зам туулсан байна. Тэр далайн хүчтэй түрлэгийн улмаас эх газарт гарчээ. Улмаар давстай ус хайсаар эх газрын төв рүү явсан аж.

Судлаач Марко Сватичско “Халим анх удаа хуурай газраар ийм урт замыг богино хугацаанд туулсан тохиолдол болж байна. Йоркширийн орчмын оршин суугчид энэ газраар тийм ч их явдаггүй байсан нь халимыг анзаарахгүй өнгөрсөн байж магадгүй. Тэр яг л дельфин шиг үсэрч явсан болов уу” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих