Өнөөдрийн зурхай /2016,06,27/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 22. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Үр бүтээл гаргахад ашигтай. Өөрийн үзэл санааг дэлгэрүүлэх таатай орчин бүрдэнэ. Гэр орон тохижуулахад илүү анхаарч, өөрийн бодолд анхаарлаа төвлөрүүл. Хэсэг хугацаанд бие тань чилээрхэх магадлалтай. Хамаатан садан болон үр хүүхэдтэйгээ хэрэлдэх магадлалтай. Аливаа зүүд зөнтэй байдаг. Тиймээс сайхан зүүдээ манаж, түүнд итгээрэй.
ҮХЭР (4/20-5/20)
Таны ажилсаг зан чанарууд мэргэжлийн хувьд эрчимтэй өсөж дэвжих үндэс суурь болно. Хэрвээ та ажил хэргээр алсад яваа бол түрэмгий үйл явдалтай учирч болзошгүй байгаа тул таагүй явдлаас зайлсхийхийн тулд өнөөдөртөө амжиж гэртээ буц. Муу зөвлөгөө, гүтгэлэг гарах аюултай. Үг, үйл хөдлөлөө хяна. Өв залгамжлах эрхийн дэгуу маш их мөнгөтэй болж магадгүй эсвэл бүр хоосролд ч орж магадгүй. Хамт ажилдаг хүнтэйгзэ шинэ хайрын түүх эхлүүлэх магадлалтай байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та энэ өдөр юманд битгий яараарай. Энэ өдрийн өвчин түр зуурынх байх болно. Сэтгэл санааны байдлаас болж бие чинь таагүй байгаа болно. Өнгөрсөнтэйгөө инээмсэглэн хагац. Та алдаан дээрээ сурах хэрэгтэй. Өөртөө хариуцлага тавихад битгий ай. Та мөрөөдлөө биелүүлэх гэж хэт яарах хэрэггүй бага зэрэг хойш тавиарай. Эхэлсэн ажлаа хүнд ч гэсэн дуусгах хэрэгтэй шүү.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрч хүчний шинэ эх үүсвэр олох, амрах өдөр. Өнөөдөр болгоомжтой бай. Худалдаа хийхдээ хууртагдах, мөнгөө дэмий үрэх бололтой. Дэргэдээс нөлөөлөх сөрөг хандлагууд маш их байна. Алдаа дутагдал гаргах, ойр дотны хүмүүстэй маргалдах, хордлого авах, аль эсвэл бэртэж гэмтэж магадгүй. Зах руу явах, мах, архи хэрэглэхээс татгалз. Хордлого болж бие муудна. Эрүүл агаарт ихэнх цагаа өнгөрөө. Зуслангаа тохижуул, гол руу зугаал.
АРСЛАН (7/23-8/22)
Удирдлага эсвэл төр засгийн байгууллагуудтай хийх яриа хэлэлцээр бүтэлгүйтэж магадгүй. Таны гэрлэн бүрхүүл бүдгэрч, сэтгэл гутралд автаж болзошгүй. Иймээс найр цэнгээн хөөцөлдөх хандлага ажиглагдах вий. Маш их хүч гарган бүтээсэн ажил санасанд хүрэхгүй байж магадгүй. Ажил алба, хувийн амьдралд алдаа гаргахаас болгоомжил. Аян замд холын түншүүдтэй харьцах харьцаанд таагүй явдал тохиолдож болзошгүй. Өөр улс хотруу бүү яв. Мөн гадаадын хүмүүстэй хамтран ажиллахаас татгалз. Таны хайр дурлалд урам хугарах явдал гарах хэдийд ч харилцаагаа үргэлжлүүлэх бололтой.
ОХИН (8/23-9/22)
Уулзалт, болзоонд таатай өдөр. Үүссэн үл ойлголцлыг хялбархан арилгана. Дотны хүмүүст чинь таны анхаарал халамж хэрэгтэй байна. Хуучны гомдлоо март. Хайрттайгаа бэлэг солилц. Өдрийн турш ажилласнаар ихээхэн зүйлийг мөрнөөсөө авч хаях бололтой. Та хөрөнгө, мөнгөнийхөө ихэнхи хэсгийг алдах болно. Сэтгэл санааны байдал ойр ойрхон өөрчлөгдөх, дотоод түгшүүр зэрэг нь амрагтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Иймээс аль болох эелдэг найрсаг, дипломатч зан гаргахыг хичээ. Түүнчлэн хайртай хүнтэйгээ сэтгэлээ нээн ярилцвал танай гэр бүлд амар тайван байдал буцаад ирнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хамт олны үйл ажиллагаа, биеийн хүчний ажил, эрүүл агаарт идэвхитэй амрахад таатай өдөр. Энэ өдөр гэр бүлийн ямар нэг асуудлаа шийдвэрлэх бололтой. Гэр бүлийн харилцаа, романтик учрал, хайр дурлалд ээлтэй үе. Зүүд гол төлөв биелэлээ олно. Ёроолгүй ангал жалга, гуу зүүдэлбэл эмэгтэй хүнээс болж таагүй зүйлтэй учирна. Амьдралд тань удахгүй чухал өөрчлөлтүүд гарах учраас бодож эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Таны сэтгэлийн зовиур болон нууцхан айдас түгшүүр тань ямар ч үндэс шалтгаангүй тул зөвхөн урагшаа зоригтой яв.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Адал явдал, хувь заяаны гэнэтийн эргэлт, хууран мэхлэлтийг авчрах өдөр. Аз туршсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, эргэлзээтэй ажил төрөл хийх болон хэн нэгэнтэй танилцаж учрах болон эрүүл мэнд зэрэгт аюул тохиолдож болзошгүй тул болгоомжтой байхыг танд од гаригс сэрэмжлүүлж байна. Чухал асуудал шийдэх, томоохон эд зүйл худалдах, худалдан авах, гэр бүл болоход ээлтэй өдөр. Өөрийн ажил хэргээ үр ашигтай төлөвлөх, хүчээ зөв хуваарилах таагүй явдлаас зайлсхийхэд тусална.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр та ажил хэрэгч байж ажил төрлийн асуудлаа өвөрмөц аргаар шийднэ. Мөн уламжлалт бус аргаар эмчилгээ хийлгэж магадгүй. Бичиг баримтуудаа тавиур дээр тараан тавь. Ажил хэргээ хурдан амжуулах төлөвлөгөө гарга. Үл хөдлөх хөрөнгө болон буяны байгууллага хөрөнгө оруулагч гэх зүйлд өгөөжөө өгөх өдөр. Магадгүй томилолтоор явах болно.
МАТАР (12/22-1/19)
Ихэнх оюутнууд сургалтын төлбөрөө төлөхөөр ажил хийнэ. Долоо хоног бүтээлч сэтгэлгээ болон ёс зүйтэй таатай байна. Магадгүй мэргэжлийн ажлаа сольж, дадлага туршлага тань амжилтыг тань урин дуудах болно. Хээнцэр байдал руу тэмүүлж томоохон худалдан авалт хийх гэсний хэрэггүй. Санхүүдээ хямгач хандаарай. Гэвч хэтэрхий улайрснаас сурлага тань муудна. Цаг хүчээ зөв төлөвлөж сур. Тэгвэл та бүгдийг амжуулж чадна.
ХУМХ (1/20-2/18)
Худал хуурмагийн өдөр. Өнөөдөр таныг төөрөлдүүлж магадгүй. Романтик найз чинь хуурамч байна. Ажил хэргийн харилцаа холбоонд түншдээ бүү үнэмш. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримт шаард. Тамга, гарын үсэг, огноо зөв байгааг шалга. Эртнээс бодолдоо тээж, байсан зүйлээ бодит болго. Гэхдээ их хэмжээний мөнгө алдах эрсдэл гаргаж болзошгүй учир хийж байгаа ажил мөн үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Эс тэгвээс сэтгэлийн хямралд орно.
ЗАГАС (2/19-3/20)
Үдээс өмнө идэвхтэй ажиллаж таны ажил хэрэг зогсонги байдалд орсны бодит шалтгааныг олж мэднэ. Ямар ч ажилд өсөлт, уналт байдаг тул бүү санаа зов. Эдгээр өсөлт, уналтыг өөртөө болон ажил хэрэгтээ хамгийн ашигтайгаар даван туул. Гэхдээ зорилгоо умарталгүйгээр өөрийн хувь заяандаа талархах хэрэгтэй.
URL: