АЛГА БОЛСОН ШВЕЙЦАРИЙН ЖУУЛЧНЫГ ХАЙЖ БАЙНА
Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ тавдугаар сарын 24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд энэ сарын 10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болжээ.
Алга болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23-ны өдрийн байдлаар 60 км газар усаар эрэн хайсан байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн нутаг “Цагаан хад” гэдэг уулын урд талаар Сэлэнгэ мөрөнд завьтай урсаж явсныг Мандал багийн малчин М малаа дурандаж байгаад харсан тухай мэдээлжээ.
URL: