“Оюутолгойн” ТҮЗ буюу Н.Багабанди, Г.Батсүх, Роберт Фрийдланд нарын өгөө аваа

Монголын өмнийн говийн Оюутолгойд эзэн суусан Р.Фрийдландын “Оюутолгой” компаний ТУЗ-д олны танил хоёр эрхэм багтсан нь

“хийгүй Ерөнхийлөгч” хэмээх Н.Багабанди, “мэргэжлийн дипломатч” Г.Батсүх нар юм. ТҮЗ-ийн дарга Г.Батсүх жилийн 50, ТҮЗ-ийн гишүүн Н.Багабанди жилийн 40 мянган долларын цалинтай. Олон жилийн өмнө хуучнаар ЗХУ-д Ховд нутгийн хүү Г.Батсүхийг архаг оюутан байхад Завханы Н.Багабанди гэдэг шавилхан хүү хүнсний технологич мэргэжилээр сурахаар иржээ. Хэл ус муутай мөнгө төгрөг багатай Багабанди хүүгийн хувьд дээд курсийн Батсүх ах нь түшиж тулах ганц багана нь байсан гэдэг. Хоол унданд даахаас эхлээд мөнгөөр тэтгэж туслана. Чинээлэг айлын бийлэгжүү хүүгийн хувьд ганц нэг даржин дүүгээ чирч явах тийм ч хэцүү байгаагүй биз. Ийнхүү Багабанди баян ахынхаа нөмөр нөөлгөнд явсаар хөлөө олсон гэдэг. Дараа их хувь заяа тохиож Н.Багабанди улсын Ерөнхийлөгч болоод урьдын ачийг хариулж Г.Батсүхийг Хятадад суух онц бүрэн эрхэт элчин сайдаар томилсон. Дараа нь Канад руу дөрвөн жилээр илгээсэн. Уул уурхай хөгжсөн Канадад Монголын элчин сайд Г.Батсүх багахан компаний захирал байсан Р.Фрийдланд гэгч бизнесмэнтэй танилцаж нутагтаа урьжээ. Тэр үед одоогийнх шиг англиар ярьдаг дарга цэрэг олон байсангүй тул канад бизнесмэн Г.Батсүхийг дагаж түшиж явсаар Монголын ашигт малтмалын салбар луу шургаад авч. Удалгүй асар их баялагтай Оюутолгойн лицензийг гартаа оруулан эзэн суугаад авах нь тэр. Ингээд эртний их ач тусийг хариулж Монголд хөтлөн авчирсан Г.Батсүхээ компанийхаа ТУЗ-ийн дарга болгон жилийн 50 мянган долларын цалин өгөв. Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх бас нэг хүний ачийг хариулан ТУЗ-д оруулсан нь Н.Багабанди бөгөөд олон удаа элчин сайдаар томилж байсны хариуд жилийн 40 мянган доллар, зөвлөлийн гишүүний зөөлөн суудлаар төлжээ


URL:

Сэтгэгдэл бичих