Гэрлэлтээ батлуулаагүйгээс ТАВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ, ГЭР ОРОНГҮЙ ХОЦОРЧЭЭ

1х3=5 буюу Орцон дахь гэр бүл” төсөлд хамрагдаж буй 90 гаруй гэр бүлийн ихэнх нь өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд. Тэдний нэг болох Баянгол дүүргийн нэгэн хорооны орон сууцанд жижүүр хийдэг А.Нансалмаагийн амьдралтай танилцсан юм. Тэрбээр архи уудаг нөхрөөсөө салж, гэрээсээ таван хүүхдээ дагуулан гарснаас хойш найман жил өнгөрчээ. Өдгөө 52 настай А.Нансалмаад орцны жижүүрийн умгар өрөөний агааргүй, чийг ихтэй, мөөгөнцөртдөг, хүүхдүүдэд нь хичээлээ хийх ширээ сандал бүү хэл тухтайхан унтах зай талбайгүй зэрэг бусад жижүүрт тулгарч буй бүх асуудал бий. Түүнээс гадна тавын таван хүүхдээ яаж хүний дайтай хүн болгох вэ гэх бодол, санаашрал түүнийг цаг үргэлж зовоодог гэх. Хэдийгээр хоёр том охин нь хүнтэй сууж, тусдаа гарсан ч үрийнхээ төлөө зовних эхийн сэтгэл барагдах биш.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө таван хүүхдийнхээ аавтай гэрлэж, гал голомтоо бадрааж байжээ. Хүний амьдрал өдөр, сар улирах тусам өөдөлж, дэвжиж байдаг бол бид хоёрынх өнгөтэй, өөдтэй бүхнээ зарж, үрсээр хоногийн хоолоо аргацааж ядах болсон. Түүнтэй амьдарсан бүх он жилүүд тийм байсан гэхгүй. Би “Талхчихэр” компанид нормчин хийж, нөхөр маань мэргэжлээрээ үйлдвэрт ажиллаж сэтгэл зовох зүйлгүй сайхан байсан үе бидэнд бий. Анхны үрээ төрүүлж, бусдыг нь мэндлэхэд ч аз жаргалтай, баяр баясгалантай байлаа. Гэр орноо аль болох өнгөтэй өөдтэй байлгах гэж зүтгэж байхдаа ядарч, цуцахыг ч мэдэх сөхөөгүй ажилладаг байж, хоёулаа. Гэтэл 90-ээд оны эхэн үеийн амьдралын шалгуур, ажлын цомхтголоор бид ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, хэдэн хүүхдийнхээ өмсөх хувцас, идэх хоолыг арай ядан аргацаах болсон. Гэсэн ч хоёулаа зүтгэж, хоёулаа ядарч байсан болохоор зовлон ч зовлон биш л юм шиг санагдаж байв. Гэхдээ бидний хамтаараа зүтгэх он жилүүд удаан үргэлжлээгүй.

Амьдралын аар саар, хүнд хэцүүд эмэгтэйгээсээ илүү эрчүүд нь бүдэрдэг, гутардаг цаг үе миний насны бүсгүйчүүдэд оноосон юм шиг таарсан. Нөхөр маань бага багаар архинд орж, агсам согтуу тавих нь ихсэж, сүүлдээ архины цагаан солио гэдгийг туссан байх. Намайг төдийгүй хүүхдүүдээ зодож, нүдээд суулгахаа байсан. Өчнөөн зовж, зүдэрч босгосон амьдралаа ор хиод явах хэцүү бай сан ч өөр сонголт бай гаагүй. Яагаад тэр биш, бид явсан бэ гэж үү. Бид суухдаа гэрлэлтээ батлуулаагүй юм. Тийм болохоор бид ний амьдарч байсан бай шин, хашаа түүнийх гэсэн. Тийм учраас тэр биш, бид амьдралынхаа сайн сайхан, жаргалтай мөч бүхнийг өнгөрүүлсэн төрсөн гэрээ орхиц гоосон.

Бид гэртээ эргээд очиж болох л байсан. Гэхдээ хүүхд үүдийн минь аав, гэрийн минь эзэн бид ний араас ирээгүй, сэтгэл нь өчүүхэн ч зовсон шинжг үй амьдарч чадаад бай санд бүх учир бий. Энэ яах вэ өнгөрсөн явдал. Нэг мэдсэн чинь хүүхдүүд маань том болц гоочихож. Гэтэл өдий хүртэл би өөрийн гэсэн орон гэртэй болж амжаагүй явдаг. Амьд ралын боломж ч байсангүй дээ. Тэднийгээ өлсгөхгүй, дааруулахгүй гээд гүйж явсан минь зовлон гэ хээ – сээ илүү үүрэх ёс той ачаа, хийх л ажил бай сан гэж бодогддог юм. Орц ны жи жүүр хийгээд олон жил болж байна. Хүн амьдрахад хэцүүхэн нөхцөлтэйг нь хэн хүнгүй мэдэж байгаа байх. Бага охин маань надтай, хоёр том охиныд дүү нар нь хуваагдан амьдарч байна” хэмээн ярьж байв.

Тавын таван хүүхдээ өвлийн хүйтэнд хөөж гаргачихаад дулаан гэртээ бүгэж үлдсэн эр хүний мөс жудаггүй нөхрөө буруугүй мэт ярьж суухыг нь харахад үнэхээр л амьдралын хатуу, хүтүүг өөрийнхөөрөө туулж яваа гэдэг нь тодорхой байв. Эгчийнх нь насан дээр үр хүүхдийнхээ мөрөөдлийг сонсоод биеллээ олоход нь туслах ёстой байтал “Өөрийн гэсэн гэр оронтой болж, халуун бүлээрээ амьдрах юмсан” гэхээс өөрийг бодож, төлөвлөж чадахгүй байгаадаа харамсаж байна гэж тэр санаашран өгүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих