БҮТЭЛГҮЙ ДЭЭРЭМЧИН ОНИГООНД ОРОВ (ВИДЕО)
Их Британийн Суррей гүнлигийн Летерхеде хотын нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэхийг оролдсон хоёр бүтэлгүй этгээдийг саатуулжээ. Дээрэмчид болон худалдааны төвийн ажилтнуудын тэмцэлдээнийг дэлгүүр дотор суурилуулсан хяналтын камер буулгаж авсан аж. Эмэгтэй хүний хувцас өмсөж, хар өнгийн урт хиймэл үс толгойдоо тохсон 39 настай Райан Валентин гэгч тус дэлгүүр рүү ороод гар цүнхнээсээ буу гаргаж ирэн бэлэн мөнгөө өгөхийг шаарджээ.
Тэрхүү мөчид дэлгүүр рүү мөн түүний хамсаатан болох 45 настай Прайс гэгч орж ирсэн байна. Мань хүн нүүрээ мотоциклийн дуулгаар хаасан байлаа. Дэлгүүрийн ажилтнууд эсэргүүцэл үзүүлсний улмаас Райан хамаг өмсгөлөө алдсан бөгөөд өмд нь шувтарчихсан амьтан хэргийн газраас дайжихад хүрчээ. Түүгээр явж байсан хүмүүс бүтэлгүй дээрэмчнийг барьж аваад цагдаа нарт тушаасан аж. Ингээд хиймэл гар буу ашиглан үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдэхийг оролдсон хоёр бүтэлгүй этгээд зургаан жилийн хорих ял сонссон байна
URL: