Биеэ үнэлэгч нарт дээрэмдүүлжээ
“Биеэ үнэлэгч нарт зодуулж, дээрэмдүүллээ” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хохирогчийн байгаа газар ирэхэд 24 настай эрэгтэй Ж нь хамаг эд зүйлсээ алдчихсан, бусдад зодуулсан байдалтай байжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн зургадугаар хороо ХААЯ-ны автобусны буулын ойр орчимд дээрэмдүүлсэн байна. Хохирогч Ж нь мэдүүлэг өгөхдөө “С гэгч эмэгтэй бусадтай бүлэглэн зодож дээрэмдчихлээ” гэжээ.
Хэргийг шалгаад үзэхэд хохирогч Ж-гийн түрийвчтэй 80.000 төгрөг, “Samsung” гар утсыг СБД-16 хороонд суух 27 настай эмэгтэй С согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгажээ. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн хувьд Хөдөө аж ахуйн яамны ойролцоо олноороо “бэлчдэг” болсон бөгөөд энэ хавьд элдэв хэрэг зөрчил гарах нь нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
http://www.buzznews.mn/news/155/single/21266
URL: