П.Сэрдамба дэлхийн аваргын хос медальтай анхны тамирчин боллоо

Азербайжаны нийслэл Баку хотноо насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй шилдэг найман боксчин оролцож, хоёр олимпийн эрх, нэг медальтай тэмцээнээ өндөрлүүлэв. Манай улсын баг тамирчдаас 48 кг-ын жинд өрсөлдсөн Бээжингийн олимпийн наамдын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих