Галаас таван хүүхдийн амь аварчээ

olloo_mn_1466644972_gal_700x700Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал зургадугаар сарын 17-ны өдөр тус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай  таарч, гэрт орж галыг унтраасан байна. Гэрт бага насны таван хүүхэд байжээ. Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийг бүрэн шатахаас өмнө галыг унтраажээ.

Авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган  гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлжээ.  Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр  бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих