Кивигийн Ука цаг авах мөнгөгүй
Аав ээжээ мартаад Ангирмаа гэдэг продюссерээр овоглохоо шахсан өнгөт үрэл шиг гурван бүсгүйчүүдийг КИВИ гэдэг.
Гадаад үзэмж сайтай ч хоолойны цараа муутай гэх үнэлгээг хөгжмийн найруулагч Рагугаас хүртсэн тэд НХХЯ-ны нээлттэй өдөрлөгт гал улаан өнгө ур хийц муутай хувцсаар гангарсан тухай олон нийт шүүмжилсэн. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр уртаа улаан цуван дээрээ Укагийн зүүсэн цаг ямар байсан гээч. МУ-ын ерөнхий сайд С.Батболд уулзалт болгон дээрээ шахуу тараадаг соёмбо зураад дор нь албан тушаал нэрээ сүржин аргагүй бичсэн цаг байдаг байгаа.
Мань нөхөр яагаад чухам тэр цагийг зүүв. Түүнд цаг авах мөнгө байсангүй юу. Эсвэл ирэх жилийн сонгуулийг угтаж өнөөдөр өндөр сэнтийд сууж байгаа ерөнхий сайдыг дараагийн сунгаанд сайн хурдална гэсэндээ пи арыг нь хийж цагны мөнгө олох гээд ийн сурталчилав уу. Сэтгүүлчид ч санаа нь зовоод зүүгээгүй тэр цагийг очиж очиж гайгүй орлоготой гэж бодож суусан Ука зүүхээрээ яадаг байна аа.
URL: