ҮЛГЭР ЖАРГАХ ЦАГААР…
Үлгэр бүхэн жаргалтай төгсдөггүйг Үүлэн үст дарга биечлэн үзүүлсэн дөрвөн жил өнгөрч байна. Харин одоо нийслэлийн иргэн бидэнд жаргалтай төгсгөл хэрэгтэй. Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан хотод засаглахыг иргэдийг хошгоруулах, төрийн эрх барихыг гэр бүлийн бизнес, хотын төсөв хуваарилахыг хүссэн зүйлдээ зарцуулах гэж андуурсан дөрвөн жил ард хоцорлоо. АН түүхэндээ анх удаа хотод засгийн эрх барихдаа нийслэлийг хөгжүүлэх бодлого гэж чухам юу болохыг ойлгохгүй явсаар сонгуульт хугацаагаа дуусгав. Энэ бол мэдээж тэдэнд ямар ч туршлага байхгүйг илтгэсэн цаг хугацаа байлаа.Үнэндээ төдийгөөс өдий хүртэлх их хотын бүтээн байгуулалтад АН ямар үүрэг оролцоотой байв, тэдний хийж бүтээсэн гээд байгаа зүйл чухам юу байна вэ гэж асуувал тодорхой хариулт олдохгүй. Учир нь тэд өнгөрсөн хугацаанд хотын эрх мэдлийг гартаа оруулахад л адгасан болохоос тэнд ямар бодлого, төлөвлөгөө, холч ухаан хэрэгтэйг огтхон ч сонирхоогүй нь өнөөдөр тэдний явуулж буй бодлогоос илт харагдана.
Тэд 2012 оны сонгуулийн дүнд хотод засаглах эрхтэй болуутаа юуны өмнө хотын захиргаа буюу төрийн албыг төрлийнх болгоход гол анхаарлаа хандуулсан нь гарцаагүй үнэн. Хичнээн жилийн турш хотын ажлыг нугалж ирсэн мэргэлжилтэн, албатуудыг “Монгол Ардын Намын үед ажиллаж байсан” гэх ганцхан шалтгаанаар хайр найргүй халсан нь хотыг хөгжлийг нэг алхам ухраасан явдал болсон юм. Ингэснээр олуулаа болохыг урилсан АН-ынхан 700 гаруй албан хаагчаар бүл нэмсэн байдаг. Гэтэл энэ олон хүний цалин хангамжийг сар, жилээр нь бодоод үзэхээр багагүй хэмжээний төсөв гарч ирнэ. Дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газар 33-ыг байгуулсан байдаг. Машин тэрэгнээс өгсүүлээд урсгал зардал, сандал ширээ тавилга гэх мэтийг бодоод үзэхээр нийслэлд маш их хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Ердөө л АН-ын нэрээр ажилтай болсон хэдэн хүний бойг бойлохын тулд жилдээ хичнээн тэрбумыг зарж ирсэн нь харамсмаар. Дээрээс нь АН-ынхны авчирсан хүмүүс бүгд анхлан суралцагчид, адаглаад төрийн ажлыг мэдэхгүй “шинэковууд” байсан нь ажил урагшлах боломжгүй болгосон юм. Энэ бол томчууд албан тушаалаа хувийнхаа зорилгод ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан ямар их боломж олгодгийг бэлхнээ илтгэсэн явдал болсон. Ердөө л дохио зангаагаар хөдөлгөхийн тулд, ноёны өөдөөс сөрдөггүй “нохой” байлгахын тулд АН-ынхан бүх шатанд төрийн албаныхныг халж сольж, гар доорх хүмүүсээрээ дүүргэсэн.
Тэр дундаа Э.Бат-Үүл дарга улс төрийн ийм бохир тоглоомыг дэндүү сайн хийнэ. Иймдээ л тэр өнөөдөр өөрийг нь төлөөлж “хуцдаг” зургаагийн зургаан орлогчтойгоор дөрвөн жилийг үдэв. Мэдээж тэдний эрх ямба элдэв зардал ч Үүлэн үст даргынхаасаа дутахгүй. Хэдийгээр бага асуудал мэт сонстож болох ч аливаа зүйл багаас, агуу бүхэн энгийнээс эхэлдэг.
Өмнөх хотын дарга нар 1-2 орлогчтой ажиллаж болоод байсныг цааш цаашдаа зургаа бас түүнээс ч олон байж болно гэх буруу, үрэлгэн жишгийг Үүл дарга өнгөрсөн дөрвөн жилд үлгэрлэв. Эрх баригчид ингэж увайгүйтэхээр иргэн бид хэндээ итгэх вэ.
Үүл даргын үндсэн дөрвөн жилийн имиж нь өмнөхөө үгүйсгэх байлаа. Гэтэл өнгөрсөнгүй өнөөдөр гэж үгүй. Үнэндээ АН-ынхны муулж баалаад байгаа Ардын намынхан их хотыг цогцлоож, хөдсөн дээлтэй хувьсгалаас орчин үеийн метрополис хотыг хөгжүүлж явахад тэд /АН/ хаана байсан юм бэ. Тэд нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй гэдгийг уг нь мэдэж л баймаар. Гэсэн атлаа дөрөвхөн жил хотод засагласнаа бүтэн зууны турш ажиллаж, бүтээсэн мэт ярих нь юуны учир вэ. Их жанжин Сүхбаатарынхаа талбайн нэрийг өөрчилж, хөшөөг нь буулгаж хаяхааар санаархсан нь АН-ынхны “их бүтээн байгуулалт”-ын эхлэл байлаа. Мөн дахин төлөвлөлт нэрээр олон зуун иргэнээ орон гэрээс нь салгаж “том ажил” амжуулав. Хотынхны хамгийн том асуудал болсон агаарын бохирдлыг ор тас хаясан нь, замын түгжрэл, эмнэлэг сургуулийн хүрэлцээг асуудал гэж авч үзээгүй нь тэгээд АН-ынхны хийсэн ажил уу. Бондын мөнгөөр хэдэн замын уулзвар зассанаа, эвдэрч хуучраагүй явган замын хавтангуудыг хуулж, сольсноо ажил хийсэн түгээн тунхаглах нь эмгэнэл ч юм шиг. Бас болоогүй, шат шатандаа бизнес хийж, ашиглалтаас гараагүй хавтангуудыг зарж байгаа жишээ ч дуулдана лээ. Гуравхан сарын настай цэцгэнд өч төчнөөн тэрбумыг үрснээ, хогны ногоон уут, даншиг наадамд хамаг төсвөө зарцуулчихснаа ажил хийсэн мэтээр ард түмний хулхин дээр цэцэг ургуулж байна. Ердөө дөрөвхөн жилийн хугацаанд гурван их наяд төгрөгөөр “туйлсан”-ыг хотын бодлого гэж үзэх үү. 2012 оноос өмнөх 12 жилийн хугацаанд Ардын нам ганцхан их наяд төгрөгөөр хотын ажлыг явуулж дөнгөсөн байдаг. Гэтэл тэд үүнийг хэд нугалсан их мөнгөн дээр суусан атлаа нийслэлийн иргэн таны амьдралд ямар ахиц авчирсан бэ. Зарцуулсан төсөвтэйгөө дүйцэхүйц хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлэв үү. Ийм их мөнгөн дээр суусан атлаа хотын төсөв 60-80 тэрбумаар тасарч ирснийг юу гэж ойлгох вэ. Ингэж бодлогогүй ажилласныхаа горыг ард түмэндээ үүрүүлж, хотын татвар гэгчийг шинээр бий болгон, иргэдийнхээ халаас руу гар дүрснээ ажил хийсэн гэж ярих нь дэндүү ичгэвэртэй. Болоогүй, зөвхөн 2014 онд нийслэлийн хэмжээнд 4000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсныг АН сайн ажилласан гэх үү. Үүнтэй зэрэгцээд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг 11 байлгах ёстой ч 33 болгож өсгөсөн. Гэтэл өнөөх 22 албан хаагчийн цалингийн зардлыг тооцоод үзэхэд л 120 гаруй сая төгрөгөөс гадна тэдний жолооч, туслах гээд олон хүний цалинг тооцохоор 300-400 сая төгрөг болж байх жишээтэй. Энэ бол ердөө л захын жишээ. Үүлэн үстийн багийнхэн өнгөрсөн дөрвөн жилд хотод ингэж л хандсан.
Угтаа хотын удирдлагуудын буруу бодлогын горыг ард түмэн үүрэх учиргүй. 20 шахам хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 0.1 хүртэл шалд нь буулгачихаад, энэ бүхнийг дагаад иргэдийн амьдрал доройтсон үед татвар нэмдэг нь хаанахын жишиг вэ. Энэ бүхэн тэгээд АН-ынхны зөв шийдвэр үү эсвэл иргэд өөрсдийг нь сонголоо гэж торгож байгаа хэлбэр үү. Иргэн нэг бүрийн амьдралаас хот цаашлаад улсын хөгжил хамаардаг гэдгийг АН ухаарахгүй байсаар дөрвөн жилийг үдлээ. Тэд засгийн эрх авсан цагаасаа иргэн төвтэй бодлого явуулсан бол өдийд нийслэлийн иргэд хотын дарга нарын алдаатай бодлогыг амсч, нийслэлд амьдарсныхаа төлөө Үндсэн хуулиар олгосон эрхээ зөрчүүлэн байж татвар төлөхгүй л байх байлаа.
Хотод засаглахыг хүч түрэх гэж ойлгосон Үүл баатрын багийнханд ард түмэн нэг удаа итгэсэн. Ингэхдээ мэдээж тэдний хөхөө мэт сайхан донгодолтод хууртсан. Хэрвээ тэд ярьсан шигээ хийсэн бол, мөрөөдлийн хөтөлбөрөө ажил болгосон бол, иргэн нэг бүрийн амьдралыг өөд нь татахын төлөө ажилласан бол дахин итгэл хүлээлгэх л байлаа. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд Үүл баатрын багийнхан өвөр зуураа л хөлжсөн болохоос өөрсдийг нь төрд гаргасан ард түмэн рүүгээ эргэж харсангүй. Тийм ч учраас Үүлэн үстийн үлгэрч багийнханд ард түмэн баяртай гэж хэлэх цаг ойртсоор байна.
Х.ГАЛ Эх сурвалж: Uls.mn Линк: http://www.uls.mn/read/18b4cgcc
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хот үнэхээр замбараагүй байсан ганц цэгцэлж хурууж авж байгаа хүн бол энэ хүн гэж боддог
Өмнө нь нэг ажил хөөцөлдөх гэж өдөржингөө юм болдог байлаа. Зардал мөнгөний ч гарз ихтэй байсан. Одоо харин нэг цэгийн үйлчилгээ бий болсноор тӨрийн албаны бүх л үйлчилгээг нэг дороос авдаг болсон болохоор ажил хөөцөлдөхөд ч амар, цаг, мөнгө хэмнэдэг болсон шүү.
Бат-Үүл даргын хийсэн ажлуудыг хараад байхад Хотын дарга хүн ийм ийм ажлуудыг ингэж хийх ёстой абйдаг юм гэсэн үлгэр дууриалал болж чадсан
Hotod bol uul shig ih ajil hiisen bhku de hotod bol uultei orsoldoh hun bhku l gej bodoj bna
Бат-Үүл дарга төсвийн мөнгийг ил болгож өмнөх дарга нарын халаасладаг байсан мөнгөөр хотын гудамжийг цэцэрлэгжүүлсэн. Нэг наст цэцгийг муулаад байдаг хҮмҮҮст гэж хэлэхэд тэр цэцэг агаарын тоосжилтыг багасгадаг гэдгийг мэддэггҮй л байх даа. Дээрээс нь хотод өнгө үзэмж нэмээд сайхан л байдаг шд. Өмнөх хотын дарга нар хот тохижилтонд зарцуулах мөнгөөр өөрсдөө л хөлжиж байсан байх даа.
hiisen yumtai hun shuu busad yu hiisen yum be ter muulaad bgaad ulsuud busad hotiin dargiig hldee aan
Ажил хийж байгаа нэгнээ тамын тогооны үлгэрээр унагаах гэж тэнэгтэнэ. Газараа луйвардуулж, цонхон дээрээ байшин бариулаад сууж байхдаа таарсан юм даа бид. БАТ-ҮҮЛЭЭ ТЭНЭГҮҮД НЬ ЯРЬЖ УХААНТНУУД НЬ ХИЙДЭГ ЮМ. УРАГШАА,
Тав тухтай амьдрах орчинг бҮрдҮҮлж ӨгсӨӨн ӨгсӨн АН-ынхан. Залуу хосууд лизингээр байранд ордог болчихлоо, Гэр хорооллын айлууд дахин тӨлӨвлӨлтӨнд хамрагдаад байраар сольчихлоо, зарим айлууд нь хӨНгӨлӨлттэй зээлээр хашаандаа халуун устай, халаалттай амьдрах боломжтой болчихлоо.
Сүүлийн үед хараад байх нээ ард иргэдийн стресс бухимдал багасаад ч байгаа юм шиг. Хот маань сайхан болоод, асуудалтай байсан зүйлүүд шийдэгдээд явж байгаа болохоор тэр байх даа.
хотын зам харгуйг зассанд баярлалаа. сайхан зам дээр явахад урамтай байна.
Хотын дарга маш олон асуудлыг шийджээ. Би залуу хүний хувьд хэлэхэд баар, ресторан, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль гаргасан, мӨн баарыг үүрийн 4 цаг хүртэл ажиллуулдаг болсон нь маш зөв ажил болсон. Залуучууд бид чөлөөт цагаараа стрессээ тайлах гэж бааранд орж бүжиглэдэг. Ханатлаа бүжиглэх боломж олгосонд баяртай байгаа.
Hotod tulgamdaad bga asuudluudiig baga bagaar shiideed l bga ym bn.
Хот өнгөө зассан 4 жил байлаа. Маш их сайхан өөрчлөлт авч ирсэн. Цэцэрлэгт хүрээлэн, авто замын олон ажлууд, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ, гэр хороололын дахин төлөвлөлт эдгээр ажлууд надад маш их таалагдсан. Улаанбаатарыг та л гоё болгоно гэж бодож байна. Онц
4 жилийн өмнөхийг бодвол дэвшилтэй зүйлүүд олон байгаа. Бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг хаана ч богино хугацаанд хийхгүй нь ойлгомжтой. Үүл баатар үнэхээр ихийг хийсээн. Наад зах нь дугаарын хязгаарлалт хэрэгжүүлснээр түгжрээ багасч байгаа. Асуудлуудыг шийдэж болох ямар гарц байна тэр болгоноор нь л зохицуулаад яваад байгаа юм уг нь.
Бат-Үүл болон тэдний багийнхан 4 жилийн хугацаанд хотыг бүтээн байгуулалтаар бөмбөгдөж байна. Дахин төлөвлөлт, смарт карт, гудамж төсөл, ипотекийн зээл, төрийн нэг цэгийн үйлчилгээ, цахим газар өмчлөл гээд хийсэн ажлууд нь бүгд иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хүртээмжтэй сайхан ажлууд болсоо. Дараагийн дөрвөн жилд дахин сонгож илүү ихийг хийлгэмээр байна.
Ман энэ өнгөрсөн цаг хугацаанд юу хийж бүтээсэн юм бэ. ядаж л түцнүүдийг цэгцэнд оруулж чадаагүй шдээ. Явган хүний зам хаасан үзэмж муутай баахан түц л зам харагдахгүй болтол баахан зарын самбар яагаад иймэрхүү жижиг сажиг асуудлаа ч зохицуулж байгаагүйм бэ Батүүл болон тэдний баг хамт олон Бидний нүдийг нээлээ хот маань ингэж хөгжиж өсөн дэвжиж болдог гэдэгййг харуулсан та бүхэнд баярлалаа дахин гарж ирээд танихгдахгүй болгоод өг
БАт-Үүлийн тэр Хандгайт явах замд билүү дээ мундаг зам тавьсан байна лээ дугуйн зам нтр хүртэл байсан санагдана би 1 удаа л явж үзсэн л дээ энэ мэтчлэн олон сайхан зам тавиарай амжилт
203. Сүүлийн 2, 3 жилд зам засвар сайжирсан, олон уулзварууд нэмэгдсэн. Зам дагаад хөгжил ирнэ гэдэг дээ. Нүхэн гарц, гүүрэн гарц гээд төвлөрөл ихтэй манай хотод их зүйлийг хийж олон асуудлыг шийдэж өгч чадсан Бат-Үүлийн багийнхыг дахин сонгоно.
Хогжил дагаж амьдрал сайхан болно доо, дэмжих ч болно! Амжилт!
Төрийн үйлчилгээг Үүлийн хэлдэгээр супермаркет шиг болгох нь зүйн хэрэг төрийн албан хаагчид ч гэсэн өөрсдийг үйлчилгээний ажилтан гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй
НҮДЭНД ХАРАГДАЖ ГАРТ БАРИГДАХУЙЦ АЖИЛ ХИЙСНЭЭР НЬ БАТҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ӨӨ ТЭР МЕТРО НТР Ч ДҮҮРЧ ЗҮГЭЭР Л ГЭР ХОРООЛОЛ УТАА 2ООС САЛГАЖ ӨГӨХ ГАНЦ ХҮН ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА
Бат- Үүл хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийж хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. МАН-ын үед хотод дэвшиж дээшилж байсан нэг ч юм байгаагүй. Харин Үүл дарга бол иргэдийн төлөө ажилладаг.
Манай Яармагийн дэнжийн цэцэрлэг сайхан болсон шҮҮ. Манай дүүргийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болсон. Өөр олон газар ногоон орчин бий болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулаарай. Хотын дарга сайн ажиллаж байгаа. Ажлын амжилт хүсье.
Өмнөх хотын дарга нарын харсан ч хараагүй юм шиг тоодоггүй байсан асуудлуудыг эхнээс нь шийдээд эхэлчихсэн. Мундаг ажиллаж байгаа Үүлэн үст баатар маань
Бат -Үүл улстөрч-баатар. Улаанбаатар хотоо сайхан болгох гэж зүтгэж байгааг харж байна.
МАН-ынхан гэр хорооллын айл, утааг харахаараа нүдээ аниад л өНгөрдөГ байсан ш дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэн зоригтойгоор гардан авч хэрэгжүүллээ дээ. Одоо гэтэл 2500 иргэн байрандаа орчихсон байна. Одоо ч байр үргэлжлэн баригдаж байна. Ямар ч ажил эхлэх үедээ олон саад бэрхшээлтэй учирдаг. Тэр бүхнийг даван туулж ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлээрэй хотын дарга аа.
Гудамжинд шөнө орой гардаг гэмт хэргийн гаралт гэрэлтэй болсны дараа хэдэн хувь буурсан бэ?
Baga nasnii huuhduuded ulsiin tsetserleg ih ym zaadag sanagddag. Hed heden tsetserlegiig urgutgusun, shineer barisan bnle. Ushuu olon tsetserleg surguuli bariarai.
Бат-Үүлийг ахиулах, дахиулах хүн шүү дээ. Их хотод том улс төрч хэрэгтэй. Асуудлаа аваад гардаг зангараг хэрэгтэй.
Хотын өнгө үзэмж түгжирлийн асуудал уул нь бага сага шийдэгдээд л байгаан хэн ч үүнийг тоож ярихгүй дандаа сөрөг талыг ярих юм. Монголчууд амны билгээрээ сайн талыг нь ярьж баймаар л байна шүү
Бахархаж байна, та болон таны баг шантралгүй, зогсолгүй ажиллах хүч чадал байгаа гэдэгт итгэлтэй байна
Bi bat-uuliig demjij bna, hiisen yimtai heleh ugtei hun
hiisen ajlaar ni dvgnewel ene hvn hamgiin sn hotiin darga busad ni yu hiisiin hen zam zasaa hen ni dahin tuluwlultuu ehlvvllee?
их сайжирсаан хог ачилт бооод цэвэрлэгээ өмнө нь тэгээд л хаврын салхитай өдөр бол хотын төвөөр хаа сайгүй л уут хөглөрч байдагсан одоо бол харьцангүй гаагуу болсон байна лээ
Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
Bat-uul shig um hiisen hun oiriin heden jil harsanguie suulin 4jil uneheer hugjij bgaa shuu
Vvl darga bolon tuunii bagt amjilt husey
Сайхан сайхан шинэлэг санаанууд дэвшүүлэн ажиллаж байгаад талархаж байна
батүүлийн хотод хийж байгаа ажлууд ер нь их нүдээ олсон иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах чиглэлээр их сайн ажлууд хийсэн хамгийн үлгэр жишээ хотын дарга шиг санагддаг
АН гарснаар авилгачдыг илрҮҮлсэн, тӨсвийг ил болгосон, хотын дарга ӨмнӨх дарга нарын халаасладаг байсан мӨнгийг хот тохижилт, бҮтээн байгуулалтанд зарцуулж эхэлсэн.
UB odoo l neg ulsiin niislel shig bolj bn. Hotod ih ajil hiisen humuusiig dahin ajilluulmaar bn.
Ger horoolliin dahin tuluwlultiin ajliig demjij bga. Ushuu olon ailiig hamruulaarai. Tegwel ydaj utaanaasaa salah ym daa. MAH-iinhan bol utaanii asuudliig yrisaar l bsn. Shiideh ynz buriin hutulbur yrigdaad l bsn. Ur dund hursen ymgui. Ter mungu tednii huwiin halaasand orson bh da bodul.
Үүл баатарыг дэмжиж байна шүү. Манайх дахин төлөвлөлтөнд орж 0-6 га газраа 1 өрөө нэг байр 2 өрөө нэг байр болгосон. Бид нар дээр анх ирж уулзахдаа та нар минь өөрсдөө л газраа өндөр үнэлэх хэрэгтэй гэж хэлж байсан тэр нь ч зөв болсон
Хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтын ажлыг хийсэн, Харсан ч хараагүй юм шиг ӨнгӨрдӨг байсан хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. Хувийн амьдрал, гэр бүлдээ төсвийн мөнгийг цацдаг. Оффшорт дансандаа өчнөөн тэрбумыг байршуулчихсан байгаа.
ӨмнӨ нь хэн ч хэзээ ч хийж байгаагҮй бүтээн байгуулалтыг 4хӨн жилийн дотор хотод өрнүүлж чадсан хотын мээрдээ талархаж байгаа УБ-ын иргэн хүний хувьд.
өч төчнөөн уулзвар заслаа өч төчнөөн айлыг дахин төлөвлөлтөнд хамрууллаа ахиад жаахан ашиглаад авмаар л байна шүү дээ ахиж жаахан ашиглаж ахиад жаахан юм хийлгэж авчихая л даа тэгэх үү хахаха
Атаархагчид юу гэж ч яриж магадгүй тэр бүгдийг битий тоогоорой ажлын амжилт хүсье
Gereltuuleg tavisan n bolsiin gemt hereg bagasaad saihan bolson shuu dee
ТӨР ЗАСАГ МИНЬ ТӨВШИН АМГАЛАН БАЙЖ ЭНЭ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ НЭГ МӨР ДУУСГААСАЙ ДАА Л ГЭЖ НЙДАХ ЮМ
Dahij. Hotiin. Darga. Bolhiig. Husie