“Тусгай салаа”-гийн Сүлд: Би дууллаа, битгий цочоорой!
“Тусгай салаа” кинонд тоглосноос нь хойш жүжигчин А.Алтанхуягт уран бүтээлийн олон санал иржээ. Тэрээр бүгдээс нь татгалзаж нэг хэсэг хотын дуу чимээнээс салж, хөдөө амарсан аж. “Great paragon pictures” студид ажиллаж буй тэрээр “Өдөр өдрийн наран” кинонд залуучуудын сэдэвтэй дуу хэрэгтэй байгааг сонсоод үзээд алдахаар шийджээ. Хөгжмийн зохиолч Б.Аранзай “Шүлгээ олоод ир” гэснээр эрэлд гарч, яруу найрагч Д.Үүрийнцолмонгоос “Хос зүрх” дууны шүлэг авчээ. Жүжигчин А.Алтанхуяг дуугаа сурах гэж хоёр долоо хоног будилсан гэнэ. Хэсэг хугацааны дараа “2016″ студи дээр бичлэгт орж, одоо л нэг дуу шиг дуу боллоо гэсэн үг сонсч урамшчээ. Тус дууны клип үзэгчдийн хүртээл болоод буй юм. Тэрээр хэлэхдээ “Дуугаа сайхан дурлалтай таарсан бүх хосуудад зориулсан. Би дууллаа, битгий цочоорой” хэмээв.
Д.Эрдэнэтуяа
URL: