Муурнууд яагаад тогтмол цэвэрлэгээ хийдэг вэ

1201606211466483372Насанд хүрсэн эрүүл муурнууд сэрүүн байх хугацааныхаа 50%-г  өөрийгөө цэвэрлэж өнгөрүүлдэг байна. Биеэ цэвэрлэх нь таны муурны хувьд маш чухал  бөгөөд хэт их эсвэл бага цэвэрлэж байгаагаас эрүүл мэндийн асуудлууд үүсдэг ажээ. Чухам цэвэрлэгээ хийхийн ач холбогдол учир шалтгааныг доор дурдвал:

 

  • -Махчин дайснаас хамгаалах хамгаалалт: Муурнууд төрөлх инстинктээрээ бие дээрх хоол болон бусад өөр үнэр үүсгэгч хүчин зүйлсийг цэвэрлэж үгүй хийдэг. Ингэснээрээ өөрт заналхийлж буй амьтадаас өөрийгөө нуух боломжийг үүсгэж байгаа юм.
  • -Сэрүүцүүлэх үүрэг: Муурнууд сарвуунаасаа эхэлж хөлөрдөг бөгөөд харин тэд энэ асуудлыг шүлсээрээ шийдвэрлэж болно гэж итгэдэг мэт.
  • -Арьс арчилгаа: Ингэж өөрийгөө долоох нь тослогийг арьсанд жигд тарааж өгөхөд тустай байх ба энэхүү тослог нь хэт чийгшил болон халуунаас сэргийлж өгдөг байна.
  • -Хумс арчилгаа: Хумсаа долоох нь тэдний хумсаа ирэлж хурцалж буй нэг хэлбэр гэнэ.
  • -Өөрийгөө эдгээх: Муурны шүлсэнд байгалийн антибиотик болдог фермент агуулагддаг. Хэрэв таны муур шархаа долоож байвал магадгүй халдварлахаас ийнхүү сэргийлж байж мэдэх юм.
  • -Тайвшрал: Өөрийгөө цэвэрлэх зан үйлээр дамжуулж тав тух , тайвшралыг өөртөө мэдэрдэг байна.
  • -Цусны эргэлт: Самаар үсээ самнах үед хуйхны цусны эргэлтийг сайжруулдагтай адил, муурны ширүүн үсэрхэг хэл тэдний цусны эргэлтийг сайжруулдаг байна.
  • -Нөхөрлөл: Хамт амьдардаг муурнууд бие биенийгээ долоож өгөх нь элбэг. Биесээ үнсээд ч байгаа юм шиг энэ үйлдэл нь тэдний харилцан бие биедээ итгэдэгийн илрэл гэнэ.

URL:

Сэтгэгдэл бичих