Нийслэлийн асуудал болсон хотын ус

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ

Улаанбаатар хотын усны нийт хэрэглээ 2020 онд 227000м3/хоног, 2030 онд 658900м3/хоног болж өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Одоо ашиглаж буй газар доорх усны ордуудын 7 эх үүсвэрийн (Төв, Үйлдвэр, Мах, Дээд эх үүсвэр, Яармаг, Гачуурт, Буянт- Ухаа) ашиглаж болох гүний усны нийт нөөц нь 258,939м3/хоног ба цахилгаан станцуудын эх үүсвэрийг оруулан 328,532м3/хоног байгаагаас үзэхэд усны нөөцийн хомсдлоос сэргийлж, гадаргын усны эх үүсвэрийг бий болгон Улаанбаатар хотын унд, ахуй, үйлдвэрийн усны хэрэгцээнд ашиглах шаардлага тулгараад байна. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь Туул гол дээр боомт, усан сан, ус дамжуулах шугам, цэвэршүүлэх байгууламж бүхий усан цогцолбор байгуулж, ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болох явдал юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгоод зогсохгүй Туул голын экологийн урсацыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх, хот төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалттай холбогдсон шинэ, томоохон ус хэрэглэгчид, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах, усан санд хуримтлагдсан усны хүчийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрийн болон усалгаатай газар тариалангийн усан хангамжийг гадаргын усны нөөцөөс хангаснаар нөөцийн зохистой ашиглалт, хуваарилалтыг бүрдүүлэх, аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх, томоохонусантолио, нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэл, Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар 2015-2016 онд тус төслийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл боловсруулах зөвлөх багтай гэрээ байгуулан ажиллаж байна. Зөвлөх багаар ажиллаж буй БНСУ-ын Юүшин-Кёнгвха-Экобэйс түншлэл зөвлөх үйлчилгээний эхний багц ажил болох ТЭЗҮ-ийн судалгааг боловсруулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд захиалагчаар хянуулан хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна. 2-р багц ажил болох техникийн зураг төсөл боловсруулах хээрийн судалгаа өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. ТЭЗҮ-ийн судалгаагаар боомт барих байршлыг шийдвэрлэж төслийн нийт өртгийг тодорхойлсноор хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах цаашид барьж байгуулах ажлын гол үндэс суурь болох юм

Нийслэлийн асуудал болсон хотын ус

Нийслэлийн асуудал болсон хотын ус

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛ

Механик биологийн аргаар ахуйн бохир ус цэвэрлэх технологи бүхий Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж 1964 онд байгуулагдсан бөгөөд 170000м3/ хоногийн хүчин чадалтай. Сүүлийн 25 жилд нийслэлийн хүн ам эрс өсөж, бохир усны хэмжээ эрс нэмэгдээд байна. Техник технологийн хувьд илт хоцрогдсон Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж нь химийн цэвэрлэгээний технологи болон лаг боловсруулах дамжлагагүй, бетон байгууламжууд муудаж, хөрсөнд бохир ус нэвчих нөхцөл бүрдээд байна. Шинэ цэвэрлэх байгууламж барьснаар хотын хүн амын өсөлт, хэт төвлөрлөөс үүдсэн ачааллыг даах хэмжээний хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болох төдийгүй одоогийн байгууламжийн технологиор цэвэрлэх боломжгүйгээс байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус, лаг боловсруулалтын асуудлыг байгальд ээлтэй шинэ техник, технологиор шийдвэрлэнэ. НХОГ болон УСУГ-аас төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, шинээр барих ажлын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг 2015 онд БНФУ- ын Артелиа вил энд Транспорт компанитай байгуулсан. ТЭЗҮ-ийг захиалагч тал хүлээн авсан бөгөөд зөвлөх компани техникийн зураг төслөө боловсруулж Барилгын хөгжлийн төвтэй гэрээ байгуулан, шинжээч нар томилуулан, батлуулах ажлыг эхлүүлээд байна.

ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТӨСӨЛ

УСУГ, Австрийн “Секисуи спр” ХХК шугам хоолой доторлогооны бараа нийлүүлэх гэрээг байгуулав. 2015.10.29

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээ 1950-1990 онд ашиглалтад орсон. Ф80мм – Ф800мм диаметртэй 583,9 км шугам, мөн ариутгах татуургын Ф100мм-Ф1400мм диаметр бүхий 168,2км шугам сүлжээнээс бүрддэг. 1950-иад оны үеэс ашигласан цэвэр усны шугам хоолой нь зэврэх, хуучирч муудан цоорч УСУГ, Австрийн “Секисуи спр” ХХК шугам хоолой доторлогооны бараа нийлүүлэх гэрээг байгуулав. 2015.10.29 гэмтэх зэрэг хүндрэлтэй бөгөөд шугам солих, засварын ажлын зардал өндөр туссаар байна. Мөн хотжилтоос үүдсэн шигүү байшин барилга инженерийн шугам сүлжээний нягтшилаас үүдэн шуудуу ухалгүйгээр доторлож шугамыг сайжруулах шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай болж байна.

НИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Үнэнгийн сонгуулийн штаб


URL:

Сэтгэгдэл бичих