ЛИВИ УЛС ТЕРРОРИСТУУДТАЙ ТЭМЦЭХЭЭР НИЙТИЙН ДАЙЧИЛГАА ЗАРЛАЛАА

46d03c92-f210-4432-9ed6-40293719799eЛивид бүх нийтийн ерөнхий дайчилгаа зарласан байна. Үүнийг Ливийн Төлөөлөгчдийн Танхим хүлээн зөвшөөрснийг парламентын тэргүүн Акила Салех Ис зарласан байна.

Иса үүнээс гадна улс орныхоо дорнод хэсгийн нутаг дэвсгэрийн цэргийн командлагчаар армийн штабын дарга байсан генерал Абдерразека ан-Назуриг томилсон тухай Арабын хэвлэл мэдээллийнхэн мэдээллээ.

Ан-Назуригийн захирах хэсэгт тус улсын зүүн хэсэгт байх Бенгази болон Aждабия хотуудын эргэн тойрны газар хамаардаг байна. Энд Ливийн зэвсэгт хүчин “Аль-Каида” болон “Исламын улс”-ын дээрэмчидтэй тэмцэж байгаа юм.

Ливийн түр Засгийн газар болон цэргийн хамгийн өндөр албан тушаалтнууд оролцож зөвлөлдах уулзалт хийсний дараа энэхүү нийтийн дайчилгааны тухай шийдвэрийг гэж тэмдэглэжээ.

Сири, Иракаас түрэгдэн гарч буй “Исламын улс” болон бусад алан хядах бүлэглэлийнхэн Ливид олноороо орж ирж байгаа нь ийнхүү асуудлыг хурдан шийдвэрлэх шийдвэрт хүргэсэн гэнэ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих