Шуурхай мэдээ: Говь-Алтай аймагт хууль бусаар сонгогчдын шилжилт хөдөлгөөн зохион байгуулжээ
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын
сонгууль дөхөж байгаатай холбогдуулан ямар ч хамаагүй аргаар сонгогдох гэсэн нэр дэвшигчдийн увайгүй үлйдлэл хэрээс хэтэрсэн тухай мэдээлэл гарчээ.
Сонгуулийн тухай хуулийн 65.6-д “Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно” гэсэн бол, мөн хуулийн 65.7-д “Сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглоно” гэж заасан байтал Говь-Алтай аймагт сонгууль болохоос 11 хоногийн өмнө нэр бүхий нэр дэвшигчид өөрийн ах дүү хамаатан саднаа аймаг хот алгасан Говь-Алтай аймгийн төв болох Есөнбулаг сум руу шилжүүлсэн тухай мэдээлэл ирлээ.
Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын энэхүү үйлдэл нь Сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа төдийгүй зөвхөн өөрийн талын хүмүүст санал өгүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа буссармаг үйлдэл юм.
Энэ тухай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн дарга н.Алтанхуяг баримт түшин мэдээлэл хийжээ.
URL: