Японд 100 мянган дадлагажигч гаргана гэдэг СОНГУУЛИЙН ҮЛГЭР болох вий
“Ажилтай орлоготой Монгол хүн”, “Монголдоо сайхан амьдаръя” зэрэг хөтөлбөрийг 2012 оны сонгуулиар тугаа хийж төрд гарсан АН болоод З.Энхболд өнөө жилийн сонгуулиар амлалтаа биелүүлсэн эсэхээ ард түмнээсээ шүүн хэлэлцүүлэх босгон дээр ирээд байгаа. Гэвч амьдрал дээр хэрэгжсэн төсөл хөтөлбөр болж чадаагүй. Харин ч ард түмний амьдрал өдөр ирэх тусам уруудсаар л байна.
2016 оны сонгуулиар З.Энхболд дарга өнөө хэлж ярьж байсан зүйл нь бүтээгүйд бантсан уу. Эсвэл дахин ард түмнээ хошгоруулья гэж бодсон уу? Ямартаа ч харийн газар ард түмнээ гаргаж ажил орлоготой болгоно хэмээн тугаа мандуулж эхэллээ.
Гэтэл энэхүү мэдээлэл нь эхнээсээ асуудалтай мэдээлэл болохыг баталсан бичиг баримтууд гарч ирж байгаа аж. Тодруулбал: “Япон улсад гадаадын дадлагажигч хүлээж авах тухай хуулийн төсөл Японы парламентад өргөн баригдсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Ирэх намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа хэдий ч уг хуулийн төслийн талаар нийгэмд янз бүрийн үзэл санаа, зөрчилдөөн байгаа тул хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа. Харин уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд Японд дадлагажигч илгээх сонирхол бүхий улс орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах ажил хийгдэх бөгөөд үүний дараа л тодорхой тоо, чиглэл, нөхцөл болзлын тухай яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Японд илгээх дадлагажигчдын тоо, цалин хөлс, холбогдох бусад асуудлаар ярих нь эрт байна.
Энэ сарын эхээр УИХ-ын даргын Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийн салбарт явуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ энэхүү санамж бичиг нь аливаа тоо, нөхцөл, болзол агуулаагүй, аль нэг талдаа тодорхой үүрэг хариуцлага үүрүүлээгүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг юм. Санамж бичгийн англи хэлээр үйлдэгдсэн эх хувийг Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны http://www.mhlw.go.jp/file/04-Houdouhappyou-10501000-Daijinkanboukokusaika-Kokusaika/0000045844_4.pdf линкээр үзэж болно.
Япон улсын Засгийн газрын зүгээс монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой ажлуудыг хийх болно. Дээр дурдсан дадлагажигч гаргах асуудал ч үүнд хамаарч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн элдэв ташаа мэдээлэлд авталгүй, асуудал шийдэгдэн тодорхой болтол аливаа яарсан алхам хийхгүй байх нь зүйтэй болов уу.” гэжээ.
Ийнхүү АН-ын дарга З.Энхболдын автороо хийж байгаа Японд ажиллах хүч гаргаж иргэдийнхээ амьдралыг дээшлүүлнэ гэсэн нь үлгэр болох шинжтэй. Ёстой л ард түмний итгэл дээр цэцэг ургатал хошгоруулаад сурчихаж.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Link Alternatif Judi
Hi there, I read your blogs like every week.
Your writing style is awesome, keep doing what you?re doing!