Өнөөдрийн зурхай /2016.06.16/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 10. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эрүүл мэндэд аюул заналхийлэх эсвэл муу хүмүүсийн зүгээс халдлага үйлдэж болохыг од эрхэс анхааруулж байна. Хувийн амьдралд хов жив, хүндрэл гарна. Шинэ танилуудаас зайлсхий. Найдваргүй хүмүүсээс хол бай. Амлалт үүрэг авахдаа болгоомжтой бай. Өөрийн ба дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Удаан хугацааны аялал зугаалга хийх, байгалийн сайханд сэтгэлээ сэргээж амрах, ойр дотны хүмүүсийн эелдэг харилцаа хүрээлэл нь таны сэтгэлийн дарамт ядралыг арчсан юм шиг арилгах болно.
ҮХЭР (4/20-5/20)
Нилээд их материаллаг алдагдал хүлээх магадлалтай. Гүйцээж чадалгүй замын дундаас хаях ажилд багагүй мөнгө цаг зав зарцуулж болзошгүй. Санхүүгийн үйл ажиллагаа бүү явуул. Урьдчилан төлөвлөөгүй бол худалдаа бүү хий. Ойр дотны хүнээс гэнэтийн азгүй тохиолдол болон өвчин зовлонгийн талаар таагүй мэдээг хүлээн авах магадлалтай. Таны гэр бүлийн харилцаа мухардалд орж мэднэ. Үүнээс сэргийлэх арга замыг хайж олох хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Шинжлэх ухаан, сургалтын арга хэмжээ, хурал цуглаан зэрэгт томилолтоор явахад туйлын сайн үе. Бичиг баримттай холбоотой эмхлэх зүйлд мөн утга зохиолын ажилд амжилттай байх өдөр. Эелдэг зан, гүйлгээ ухаанаа тохиролцох, харьцаагаа сайжруулахад ашигла. Ойрын хугацаанд бодож олсон зүйлээсээ ашиг хонжоо олж магадгүй. Харин мөнгө төгрөгний асуудалд амжилт олох талаар бодож тооцоолох хэрэггүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Зарим нэг ажил хэргийн чанартай горьдлого тээсэн саналуудаас болж сандрал тэвдэлт байх хэдий ч бүтээж туурвих, ажиллаж хөдөлмөрлөх хүч нөөц нэмэгдэх шинжтэй байгаа ба амжилт дагалдах өдөр. Санаа нэгтнүүдийн хүрээнд өөрийн үзэл бодлого бодит баримтанд тулгуурлан хамгаалах, ажлаа төлөвлөхөд сайн өдөр. Нөхөрсөг харьцаагаа бэхжүүл. Мөн ивээн тэтгэгчидтэйгээ харьцаагаа сайжруул. Эмэгтэйчүүд жирэмслэх магадлал ихтэй ч сэтгэлийн хэт хөдөлгөөнд орсноос болж өвдөхөөс сэргийл.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхсийн байрлал урьдын адил таагүй байна. Өнөөдөр өвчлөх, гэмтэх магадлал өндөр тул анхаарал болгоомжтой бай. Төлөвлөгдөөгүй санхүүгийн зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдалд ч та ойр дотны хүмүүстээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй. Харин балчир насныхан өнөөдөр сэргэлэн цовоо байх бөгөөд эцэг эхийн анхаарал халамжаа сулруулж болохгүйг сануулж байна.
ОХИН (8/23-9/22)
Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, сэтгэл санааны эрмэлзэл дүүрэн өдөр. Та өнөөдөр нэг л хайлтаар санасан бодсоноо биелүүлнэ. Хүмүүстэй холбоо тогтоох, барилга барих, засвар хийх, эмчилгээ хийлгэхэд мөн худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахад мөн тааламжтай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хувиа бодсон, дураараа байх хандлагатай өдөр. Бусдын юу бодож мэдэрч байгаа өнөөдөр танд огтхон ч хамаагүй байна. Бүх зүйлд чин сэтгэлээсээ бодитоор ханд. Энэ нь таны амиа бодсон түрэмгий занг засч өгнө. Гүнзгий холбоо тогтоохгүй ч байсан танилын хүрээгээ тэлнэ гэдэг маш сайн хэрэг. Учир нь хожим хойно тэдний тусыг авах цаг ирж магадгүй шүү дээ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Найрамдал нөхөрлөлийн өдөр. Хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа бүтээлч шинжтэй байна. Мэргэжлийн нийтлэг чанар алсдаа хамтын бизнес эрхлэхэд хүргэж магадгүй. Саад тотгорыг хялбархан даван туул. Үй түмэн санаа онооноос өөртөө жинхэнэ хэрэгтэйг нь сонгон авч чадна. Төлөвлөснөөс давж, хүчин чармайлт гаргаж ажиллах болон тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнээс нүүрээ буруулах гэсний хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Анхаарлаа төвлөрүүлэх чадвар, зорилгодоо тэмүүлэх тэмүүлэл өндөр байх нь. Эрчимтэй суралцахад шаардлагатай тэсвэр тэвчээр ой, санамж өндөр байна. Магадгүй илүү ашигтай ажлын санал авна. Илүү хариуцлагатайгаар хүлээж авбал сайн ашиг олно. Энэ өдөр ажил мэргэжил болон хувийн болзоо, чухал бичиг баримттай харьцахад таатай байна. Биеийн ачаалал ихтэй байх тул хоол хүнсэндээ жимс ногоо, далайн бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэ. Иллэг, усан эмчилгээ хийлгэ.
МАТАР (12/22-1/19)
Ажиллагсадтайгаа харьцаагаа сайжруулах бүхий л боломж байна. Та удаан хугацаанд мартагдахгүй арга хэмжээ зохион байгуулах талаар тэднийг ятгаж чадна. Амьдралын эрч хүч нэмэгдсэнээр ойр дотнынхонтойгоо харьцаагаа сайжруулж магадгүй. Удирдлагууд оролцохгүй байх тийм арга хэмжээ бүү зохион байгуул. Энэ нь таны талаарх буруу ойлголтыг зарим хүмүүст төрүүлэх аюултай.
ХУМХ (1/20-2/18)
Хуучин төлөвлөгөө зорилтыг биелүүлэхийн тулд шийдвэрлэх ажилд анхаарал төвлөрүүл. Юманд болгоомжтой ул суурьтай хандаж шинэ амжилтад хүрэхийг эрмэлз. Ажил дээрх таны байр суурь өөрчлөгдөхөд бэлэн бай. Та өөрийн хүчээр эсвэл ашигтай гэрлэлтийн ачаар санхүүгийн амжилтад хүрч чадна. Эд хөрөнгийн алдагдалд хүрэхгүйн тулд та ажлын хамтрагчид болон удирдагчтайгаа эв найрамдалтай байна.
ЗАГАС (2/19-3/20)
Эцэг эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тайван бус болох эсвэл тэдэнтэйгээ муудалцаж болзошгүй. Эрэгтэй хүмүүстэй харьцаа таарахгүй. Найз нөхөд, түншүүд хамаатнууд гэх мэт. Оддын таагүй байрлал нь ажилдаа алдаа гаргах эсвэл санхүүгийн алдагдал хүлээх магадлал ихтэйг анхааруулж байна. Ажил алба, олон нийтийн хүрээнд байдал ганхаж магадгүй. Сэтгэл санаагаа архиар бүү тайвшруул. Өнөөдөр танд архи зохихгүй.
URL: