Шөнө замын тэмдэг тэмдэглэгээ бол хамгийн чухал “хэлмэрч” юм

27Хэнтий аймгийн Замын цагдаагийн газраас жолооч нарт зориулж, дараах 23 сэрэмжлүүлгийг гаргажээ. Уншигч та ч гэсэн энэхүү  сэрэмжлүүлгийг анхааралтай уншаад үзээрэй.   

1. Харанхуй шөнө 80км/ц дээш хурдтай битгий яв
2. Өмнөөс машингүй үед холын гэрэлтэй явж байх
3. Өмнөөс машин ирж байхад гэрэл солих дохиог гэрлийг анивчуулан өгөх. Ингэснээр та өөрийгөө гэрэл шилжүүлэхэд бэлэн гэдгээ давхар илэрхийлж байгаа хэрэг.
4. Хэрэв өмнөөс ирж байгаа машин гэрлээ солихгүй мөн хол байгаа бол солих дохиог сайн өгөх хэрэгтэй.
5. Хэрэв өмнөөс ирж байгаа машин ойртож ирсэн боловч гэрлээ солихгүй бол та адилхан холын гэрэл хэрэглэж болно. Ингэснээр та өмнөө байгаа аюулаас сэргийлнэ.
6. Өмнөөс ирж байгаа машин сохор гэрэлтэй бол та хүндэтгэж гэрлээ өөрөө урьдчилан ойрын гэрэлд соль.
7. Хэрэв та гэрлийн гялбаанд орсон бол хурдаа аль болох хасаж машины жолоог чигт нь барих хэрэгтэй.
8. Хэтэрхий их газар шагайж явах нь аюултай тул холын замыг нэг харж тойм аваад ойрын замд анхаарна.
9. Хэрэв та замын хажууд зогсох болсон бол подварын бүх гэрлийг асааж замыг бүрэн чөлөөлж зогсох.
10. Хэрэв таны зогссон газар аваар гарч болох осолтой байвал та аваарын гэрлээ асааж ирж байгаа машинд анхааруулах хэрэгтэй.
11. Боломжтой бол осол гарч болох мөн бартаа ихтэй замыг аваарын дохиогоор анхааруулах.
12. Хэрэв та зам дээр зогсож байгаа бол холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх. Тэгэхгүй бол өмнөөс ирж байгаа машин таныг явж байна гэж бодож хурдаа хасдаггүй гэдгийг анхаарах.
13. Таны машин гэрэл сайтай нь танд давуу эрх олгохгүй ба өмнөөс ирж байгаа машин гэрлийн гялбаанд орвол танк ч байсан таны эсрэг явж эхлэх болно.
14. Хэрэв таныг машин гүйцэж түрүүлэх гэж байгаа ба таны өмнөх зам гүйцэж түрүүлэхэд аюултай бол зүүн тийш эргэх дохионы гэрлийг асааж гүйцэж түрүүлэх үйлдэл аюултай байгааг анхааруулах хэрэгтэй.
15. Гүйцэж түрүүлж байгаа машин амжихгүй бол таны зам руу шууд дардаг гэдгийг анхаарч машины хурдыг хасах хэрэгтэй.
16. Мэдээж гүйцэж түрүүлэх үйлдэл аюулгүй бол баруун тийш эргэх дохионы гэрлийг асааж гүйцэж түрүүлж болохыг илэрхийлэх нь зөв.
17. Хэрэв та өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаа бол сигнал дуу өгөх эсвэл гэрлээ асааж унтраан анхааруулж болно.
18. Гүйцэж түрүүлж байгаа машинд саад болж давхар хурдаа нэмж гүйцэж түрүүлэх үйлдлийг удаашруулан саад хийж хэзээ ч болохгүй, аюул тулгарвал таны зүг дарах болно.
19. Шөнө замын тэмдэг тэмдэглэгээ бол хамгийн чухал хэлмэрч юм.
20. Цастай, бороотой шөнө аль болох хурдыг бага байлгаж харагдах орчин муудвал зогсох.
21. Гэрлийг удаан нэг хэвийн хол эсвэл ойр дээр байлгах нь ямар нэгэн хэлбэр нүдэнд дасаж ирдэг учраас гэнэтийн өөрчлөлт үзэгдэлд цочих явдал гардаг. Тиймээс хол ойрын гэрлийг сольж өөрийн тархи, нүдэнд дүрсийн сэлгээ оруулж байх.
22. Жолооч бүрийн нүд хараа сайн байдаггүй. Нүдний шилтэй мөн хараа муу жолооч байдгийг мөн бодолцох.
23. Эцэст нь хэлэхэд шөнө машин жолоодох гэдэг бол гар чийдэн бариад гүүрэн дээр явахтай төстэй зүйл юм шүү.


URL:

Сэтгэгдэл бичих