МАН-ын хамгийн залуу генсекүүд
Монгол ардын нам бол Монголын улс төрийн намуудын хамгийн ууган бөгөөд тулхтай хүчин гэдгийг надаар хэлүүлэлтгүй олон хүмүүс мэдэх биз ээ. Улс төр, нам гэдэг үгийг анх сонсох болсон цагаас л хэзээний танил сонсогдох энэ намын үе үеийн генсекүүдийн үүх түүхээс өөрийн чадлын хэрээр сийрүүлэх болсондоо талархан сууна. Нийтлэгч миний зүгээс алдаа эндэгдэл гаргасан аваас уншигч та өршөөн биз ээ.
Түүхээс сөхвөл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нэр төртэй бөгөөд үүрэг хариуцлагатай энэ албыг 1940 онд намын Х дугаар Их хурлаар анх бий болгожээ. Эдүгээ энэ жишгээр Монголын улс төрийн ихэнх нам Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалтай, түүндээ хамгийн шилдэг, ирээдүйн удирдагч гэсэн улс төрчөө түүчээ болгон ажиллуулдаг болсныг хэлэх нь зүйтэй болов уу гэж санагдана.
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр бүхнийг умартан зүтгэсэн олон сайхан үе үеийн 12 генсекийн түүхийг бичвэл нэлээдгүй хуудас хөврөх тул нийтлэгч би бээр хамгийн анхны болон одоогийн генсек хоёрыг онцлон бичихээр шийдэв.
Монгол Ардын Намын анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар 1940 онд Юмжаагийн Цэдэнбалыг сонгож, намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаалын анхны шанг татаж, “булган сүүлтэй” ууган дарга болж байжээ. Тэр үед тэрээр дөнгөж 24 настай залуу байв. Хожим түүнийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1958 онд дахин сонгож, 1984 оныг хүртэл энэ албыг нэр төртэй, үнэнч шударгаар хашиж байсан сайхан түүх бий. Ю.Цэдэнбал даргыг Монголын түүхийн нэгэн үеийг бүтээгч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг эдүгээ хашиж буй нь Ж.Мөнхбат. 2013 онд буюу 34 насандаа энэ албанд сонгогдсон. Үүгээрээ тэр МАН-ын хамгийн нас залуу хоёр дахь нарийн бичгийн дарга болсон юм. МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа 1999 онд МАХН-д /хуучин нэрээр/ элсч байжээ. Тэр үеээс л түүний улс төрийн их үйл хэргийн эргэж буцалтгүй зам эхэлсэн болов уу гэж санагдана.
МАН сонгуульд дараалан ялагдаж, гишүүдийн санаа бодол ороо бусгаа 2013 онд түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Хэдийд хэнийг энэ албанд томилох вэ гэдэг нь өөрөө маш том асуудал. Эгзэгтэй үед тэр намынхаа эв нэгдлийг эргүүлэн базаж, МАН-ын зангараг, буурь суурийг буцаан залж чадлаа. Энэ бол нийгэм дэх үнэлэмж болохоос хувь миний үнэлэмж биш юм. Өнөөгийн ороо бусгаа цаг үед насандаа ахадсан гэмээр ажил албаны ачаа үүрэх нь тэр хүний хэн болох, ноён нуруу, итгэл даах хэмжүүрийн илэрхийлэл болдог. Ж.Мөнхбатын хувьд улс төрийн ийм л ирээдүй харагдаж байна. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй хэмээн энэ асуудлаар улс төрийн бусад намын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай солилцож, “давхар дээл”-ийг тайлах асуудал дээр байр сууриа нэгтгэсэн. Мөн иргэний нийгмийн байгууллагынхан тэдэнтэй нэгдсэнээр 2014 оны дөрөвдүгээр сард Чингисийн талбайд жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаалаас “дампуурсан төр давхар дээл” тайлах түүний санаачлагыг Монгол улс даяар дэмжиж буйг харж болохоор байсан. Мөн үйл хэргээ зориулж явсан олон ажлууд бий. Тухайлбал, Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Ахмадуудад “Ач санах” хууль, Оюутолгой, тавантолгой, дубайн гэрээ гээд Монголын хөгжил дэвшил, нийгмийн тулгамдсан олон асуудалд оролцон, хийж бүтээж, санаачилж явсан ажлууд байна.
Улс төр, нийгмийн хөгжлийн чиг баримжаа өөрчлөгдсөн, даяарчлагдсан орон зай, үзэл бодлын чөлөөт урсгал дунд үндэсний хэмжээний том намын “хоёрдугаар нисэгч” байна гэдэг амаргүй ажил. Магадгүй хүсээд байх ч ажил биш байж мэднэ. Гэвч тэр өнөөдрийг хүртэл энэ албыг нэр төртэйгөөр, үүрэг хариуцлагатайгаар, улам ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэйгээр гүйцэтгэж яваа нь бидний нүдний өмнө тодоос тод харагдана.
Үүх түүхтэй ууган намын улс төрийн зүтгэлтнүүдийн бахдам амжилт, хийж бүтээснийг дурьдвал дуусашгүй их хуудас хөврөх нь дамжиггүй. Тиймээс би бээр энэ өчүүхэн бичвэрээ ийн өндөрлөх нь зүйтэй гэж үзлээ. Ямархан хүнд он жилүүдийг туулж, тусгаар улсаа дэлхийн дэвжээнд гаргасныг өнгөрсөн түүх гэрчлэн бидэнд сануулна.
О.Заяа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эх орныг минь зөв замруу нь чиглуулэх чадвартай удирдагч яалтчгүй үгүйлэгдэж байна. Улс төрийн шинэчлэл хийж эх орноо хүчирхэгжүүлэхэд Мөнхбатшиг гарч ирж байгаа залуусыг дэмжнээ.
Ene odoohondoo mongogui baina. Mongonii uner avahaaraa tsusaa uzsen um shig ulairah zaluu baina daa !!!!!
КОМУНИСТ ФЕОДАЛУУДЫН ГАР