УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэг цацагдаж эхэллээ

erdenechimeg fact“Улстөрчтэй холбоотой нууц бичлэг задлах”-аар сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтуу тамхи татаж суугаа 26 секундын бичлэгийг олон нийтэд үзүүлэв. Ийм бичлэг байгаа талаар гишүүн рүү Х.Бат-Ялалт ярихад тэрбээр “Бичлэгээ цацуулахгүй. Тохиролцъя” гэж гуйж, өчигдөр орой түүний данс руу 50 сая төгрөг шилжүүлжээ. Харин тэд мөнгийг нь буцааж өгөх үү, яах уу гэдгээ одоогоор шийдээгүй байгаа аж. Уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн бөгөөд Б.Алтаншагайд “Нэвтрүүлэгтээ оруулж өгөөч” гээд өмнө нь өгсөн юм байна.

Ийнхүү гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтуу янжуур зууж тухалж байгаа нууц бичлэг нь нийгэмд сенсааци тарьж эхэллээ. Төрийн ордонд тэр дундаа эмэгтэй гишүүн согтуу байна гэдэг ямар ёс суртахуунтай хүн бэ гэдгийг харуулж буй нэг хэрэг юм бишүү. Уг бичлэгээ алдахгүйн тулд ихэд айж тэвдсэн Л.Эрдэнэчимэг гишүүн одоо яахаа мэдэхгүй сандарч яваа сурагтай.

 

 

Т.Болор /ZALUU.COM/


URL:

Нэр: btr Огноо: 14 June 2016

За үнэн төрхөө нэг сайхан харууллаа даа.Хувь хүнийх нь хувьд ухамсар гэж алга даа.Санаачилсан хуулиа өөрөө төрийн ордондоо зөрчөөд сууж байдаг.Нам нь одоо хөөх хэрэгтэйшдээ.Тэнэгээрээ энэ авгайл бичүүлчлээ түүнээс биш 76н 56 нь нэг иймэрхүү үзэл бодол ухамсартай маск зүүсэн худал гарууд байгаадаа

Нэр: Anonymous Огноо: 14 June 2016

ЭНЭ 2 ЮМНЫ МӨНГӨ НЬ БАГАДАЖ ДЭЭ

Нэр: зочин Огноо: 14 June 2016

Ёс суртахууны хэм хэмжээ гэж энэ хүнд байдаг байх . Үйлдэлээс нь харахад хувийн цензүрийн түвшин 00 нилээд дөхөж ,гэвч 0,5 % байхад л намайг уучлаарай , намдаа талархаж байгаа боловч сонгогчидоо хүндлээд би сонгуулиас нэрээ татаж байна гэх байх Ер нь имэрхүү үйлдэлд гмшүүнээс автоматаар түдгэлзээд ёс зүйн хороогоор ордог ,хүлээн зөвшөөрвөл гишүүнээс эргэж татдаг ,эс зөвшөөрвөл шүүхэд ханддаг тогтолцоо хэрэгтэйг харуулаж байна ИХ гишүүн ард түмнийг төлөөл гэсэн болохоос доромжол гээгүй Доромжлол гэж хүлээн авахаас өөр хэлэх юм алга даа Бид ийм л хүмүүс сонгосон байна Алдаагаа засах л үлдэж

Нэр: зочин Огноо: 14 June 2016

Арчаагүй заваан бүдүүлэг авгай байна дааааааа

Нэр: songogch Огноо: 15 June 2016

oi gytlaa

Нэр: bi Огноо: 15 June 2016

за монголын улс төрчид бүгд ийм л нөхдүүд байдаг юм байна.Уянга өөрөө ч гэсэн энд байгаа биз дээ.Эдэнд эхрэмлэх юм юу ч алга даанч яав даа.Төрийн ордон гэж хамгийн эрхэм газар гэж бодсон чинь, архидалт, тамихидалт хээл хахууль, авилга ер нь болохгүй бүгдийг гүйцээх гэсэн хүмүүсийн орогнуулдаг газар юм байна.

Сэтгэгдэл бичих