Э.Энхзолд дурлаад, эмнэлэгт хэвтэж байжээ

13006598_10154047540000675_3506541012232197191_n“Киви”-гийн хуучин партизануудын нэг Э.Энхзол Америк, Монголын хооронд жим гаргатал нисэж буудаг нэгэн. Түүнийг анх гурван сарын хугацаатай Америк тийш хүлгийн жолоо залахад Золоод дурласан нэгэн эр тун хүндээр өвчилжээ. Явсан цагаас нь эхлэн харуулдах болсон баян айлын танхил хүү аргаа барахдаа хайртай бүсгүйтэйгээ холбоотой хүн бүр рүү утас цохьж, бусдад багагүй төвөг удаад авсан гэдэг.

Ямар сайндаа л Золоогийн найз нар хөөрхий дурлалын зовлонд нэрвэгдсэн танхил нэгнийг хараад өмнөөс нь өр өвдөж өөр хоорондоо шивэр авир хийлцэж байхав. Хайр дурлалыг хараад суулгүй нэхэж хөөгөөд гүйцэхээр шийдсэн дурлалт залуу их гүрнийг зорихоор зориг шулуудсан ч хэсэг хугацаанд аргагүй эрхэнд хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн юм байх. Учир нь дурлалын синдромд хүнд хэлбэртээ орсон учраас Шархадны эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрч байсан удаатай.

Даанч тэдний дунд дурлалын гал асаж амжаагүй гэнэ лээ.

А.ДӨЛ

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих