“Эрдэнэс Таван толгой “ ХК-ий хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтэй иргэдийн анхааралд
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙ ХУВЬЦААГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХУДАЛДАХ ХҮСЭЛТИЙГ ГОЛОМТ БАНКНЫ САЛБАРУУД 2016 ОНЫ 06 САРЫН 13-НЫ ДАВАА ГАРАГААС АВЧ ЭХЛЭНЭ.
ХЭРВЭЭ ТА ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА БОЛ ДАРААХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ.
Хувьцаа худалдах хүсэлт ХЭРХЭН гаргах вэ?
- Голомт банкны аль ч салбарт хандан бүртгүүлэх боломжтой
- Цахим үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирэх шаардлагатай
- Та өөрийн эзэмшдэг Голомт банкны бүх төрлийн харилцах, хадгаламжийн дансаа бүртгүүлж болно
- Хэрэв та Голомт банкинд дансгүй бол шинээр ХУВЬЦАА ХУДАЛДСАН МӨНГӨ ХҮЛЭЭН АВАХ ДАНС нээлгээд бүртгүүлнэ
Хувьцааны төлбөр таны дансанд ХЭЗЭЭ орох вэ?
- Засгийн Газрын тогтоолын дагуу энэхүү бүртгэлийг хийлгэснээр та эзэмшиж буй 1072 хувьцааныхаа 30% буюу 322 ширхэгийг нэг бүрийг нь 933 төгрөг, нийт 300,426 төгрөгөөр худалдах эрх үүсэх юм.
- Хувьцаа худалдсан мөнгө хүсэлт гаргасан өдрөөс хойш долоо, долоо хоногийн давтамжтай 3 хуваагдан таны бүртгүүлсэн дансанд орорх бөгөөд та мөнгөө интернет банк, карт, АТМ зэргийг ашиглан хүссэн хэлбэрээр авах боломжтой.
Ямар ШААРДЛАГУУДЫГ хангасан байх вэ?
- Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
- Эрдэнэс таван толгой ХК-ий 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг байх
- Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх
- Хүний хөгжил сангаас урьд нь 1.0 сая төгрөг авсан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахгүй.
ХААНААС мэдээлэл авах вэ?
Голомт банк таны цахим үнэмлэхийг үндэслэн хувьцаа худалдах эрх үүссэн эсэх, иргэний бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсэхийг шалгаж аливаа зөрчилгүй тохиолдолд бүртгэл хийх болно.
- Хэрэв таны иргэний бүртгэл зөрүүтэй тохиолдолд Та өөрийн харъяа Улсын бүртгэлийн газарт очиж мэдээллээ засуулсаны дараа банкинд хандан бүртгэл хийлгүүлнэ.
- Хэрэв танд хувьцаа худалдах эрх үүсээгүй бол харъяа аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандан асуудлыг тодруулах шаардлагатай.
- Та эзэмшиж буй хувьцааны тоо болон бусад мэдээллийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК”-ийн SCHCD.MN/REGISTRATION вэб сайтаас авах боломжтой.
URL: