Хуурамч диплом илрүүлэх системтэй болов

146642-16092014-1410834409-1614520382-diplomaБоловсрол, соёл, шинжлэх ухааны яам өнгөрсөн хугацаанд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж, “Мэдээллийн нэгдсэн цахим систем”-ийг бий болгосноо лхагва гарагт зарлалаа.

Төрийн байгууллагуудаас анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж батламжлуулсан бөгөөд үүний дагуу мэдээллийн нэгдсэн системтэй болж буй юм.

Тус систем нь их сургууль болон ЕБС-ийн суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явцыг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэх боломжтой шинэ программ гэдгээрээ онцлог аж.

Тодруулбал, боловсролын салбарын мэдээллийн системтэй болсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилах юм байна.

Түүнчлэн оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болно. Цаашлаад дүнгийн бүртгэл засах, хуурамч диплом олгох гэсэн тус салбарт ихээхэн шүүмжлэл дагуулдаг асуудалд цэг тавих гүүр болж байгаа аж..

Б.Ганаа

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих