Хэрүүл тарьсан Л.Цандэлэг, Р.Бурмаа хоёр юу хурааж авах бол!!!
Р.Бурмаа гэх бумбагар эмэгтэй ХХАА-н сайд болсноос хойш түүнтэй оноолт таарсан юм шиг барьж аваад байдаг нэг нөхөр гарч ирсэн. Салбарынхаа сайдыг хичнээн сольсон байдлаар зүйрлэн муулж, оролдов доо. Арай дурлачихаагүй байлтай гэж бодогдохоор байсан шүү. Сүүлдээ бүүр нэг хачин юм ярих болчихсон. Бурмаа сайд цэцэг хүртэл тарьж үзээгүй байж Газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүнтэй, тариалан эрхлэгчидтэй мэдэхгүй сэдвзэрээ маргаж байна гэсэн.
Р.Бурмаатай Л.Цандэлэг хоёулхнаа халз мэтгэлцээн хийж, эс бөгөөс хагалбар газар дээр үр цацаж үндэс дэлхээж байгаа юм шиг л юм болсон. Муу ч гэсэн төрийн сайд санаатай хүн, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан яам толгойлж байгаа. Өөрөө Цандэлэгийн эхнэрээс муу тариаланч байлаа ч гэсэн яамны мэргэжилтнүүд нь хэлж зөвлөж, бодлогоо барьж л яваа шүү дээ. Гэтэл газар тариалан эрхлэгчдийн холбооныхон бас л дэггүйтсэн дээ. ТББ-ын нэр барьж яамны бодлогыг тодорхойлох гэж оролдох, дээгүүр сэвж Ерөнхий сайдтай уулзаж, яриа тохиролцоо хийх, хувийн компаний ашиг хуваах гэж байгаа юм шиг сэтгэлгээгээр асуудалд хандаж байсан гэж Бурмаа сайд хэлж байсан. Цандэлэгийн хувьд Бурмаа сайдыг Таван Богдын Ц.Баатарсайхантай дэндүү их хардсан. Эр нөхөр нь юм шиг л байсан. Та хоёр хаачаад ирэв, Баатарсайхан та хоёр юу хийсэн бэ гэх маягтай л байсан.
За тэр яахав. МоАХ фракцын гэх Цандэлэг, МоАХ фракцийн хуваарьтай яамыг толгойлох болсон Бурмаа хоёр Төрийн яам болон ТББ хоёрыг төлөөлөн үзэлцсэн нь ихээхэн сонирхолтой, өнгөц харахад хамгийн шударга, хамгийн ардчлалтай тулаан байв. Хаврын тариалалт бас л энэ хоёрын хэрүүлийн бай болсон. Үрийн буудай стандартад тэнцэх тэнцэхгүй талаар маргаан гарлаа. Мэргэжлийнхяналтын байцаагчид маргалдав. Нэг нь хотод суудаг, нөгөө нь Сэлэнгэд амьдардаг гэж байгаа. Орон нутгийн асуудал хариуцсан байцаагч нь “Үрийн буудай биш хог” гэсэн. Харин хотын байцаагч нь “Болно, маш сайн чанарын үр байна. Ийм л үрээр тарьж ирсэн шүү дээ” гэж мэтгэсэн. Үүний дунд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж гэх МАХН-ын сүүлчийн албан тушаалтан хэн нэгний эрх ашгийг хамгаалан зогссоор байсан. Энэхүү үрийн буудай гэх хогийг оруулж ирсэн компани нь эрхэм Шаравдоржтоны хамаатан, хүргэн хүүхний холбоотой нөхрийн компани болоод явчихсан. Ийм нэг дажин ХАА-н тэр тусмаа газар тариалангийн салбарт газар авсан. Юу тарьсан бэ, түүнийгээ л хурааж авдаг гэсэн. Хэрүүл тарьсан Л.Цандэлэг, Р.Бурмаа нар хэрүүл л хурааж авах нь тодорхой байгаа юм.
УИХ-ын сонгуульд мөнөөх Тариаланчдын холбооны Цандэлэг Сэлэнгэд АН-аас нэр дэвшихийг горилж байсан. Гэтэл АН-ын дарга З.Энхболд түүнийг дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Цандэлэг энэ талаар АН дотор ямар ч асуудал яриагүй. Зүгээр биехамгаалагчаар хамгаалуулсан З.Энхболд орж ирээд л 76 хүний нэр уншчихаад гараад явчихсан гэж мэдэгдсэн. Энэ дарангуйллыг нь эсэргүүцэж “нохой ЗиЭЭх” Энхболдын эсрэг ажиллахаа мэдэгдсэн. Л.Цандэлэгийн горилж, бас газраас дутуугүй усалж, аврагчийн дүрд тоглож байсан тойрог нь нэг л өглөө дуучин Г.Эрдэнэтунгалагийн гарт орчихжээ. Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга гэсэн нэр зүүдэг ч өөрөө УИХ-д нэр дэвшсэнээ мэдээгүй нэг хоносон гэх шог яриа сонсогдож байв. Төрийн сайдтайгаа арсалдаж байсныг сануулах, тэгээд ч нам доторх дураараа дургигсдыг дарах гэж ийм шийдвэр гаргасан. Намдаа гомдож байгаа жийгдэгсдийн ихэнх З.Энхболдын Шонхор фракцид алгадуулсан гэнэ. Цандэлэг байтугай Дорлигжав хүртэл бараа сураггүй хаягджээ.
Түүнийг дандаа л Увсын ув улаан тойрог ирмэгтэй улаан чулуу шиг тосч байсан. Унагаж ч байсан. Насаараа тэнд УИХ-д дэвшиж, тархиараа тасхийтэл савж байж , тэр бүхнийх нь үр дүнд Увс аймаг өнгөрсөн сонгуулиар орон нутгийн удирдлагыг гартаа оруулсан. Тийм хэцүүг Дорлигжавд өгөх атлаа ганц ч удаа УИХ-д сонгогдоогүй гэж миалдаг. Нам дотроо фракцигүй байх үзэл санааг дэвшүүлснээсээ болж Дорлигжав фракци гэж ямар хүчтэй байдгийн амтыг амсав. Эрдэнэтэд дэвшинэ гэсэн чинь З.Энхболдын найз Д.Одхүү очоод хэвтчихжээ. Баянголд гэсэн чинь Шонхорынхон багаараа очоод хэвтчихсэн, багаараа ялалт байгуулна гэж байна гэнэ. Ингээд бодохоор Цандэлэг нохой ЗиЭЭх-тэй ноцолдоод нэмэргүй юм байна. Харин бумбагар Бурмаагаа муулж, ганц нэг үгийн зэв Дархан луу шидэх боломж байна. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Баянголд багаараа ялалт байгуулна, МАН-ын өвгөнийг нам дарна гэж аархсан З.Энхболд нутгийн ах Д.Лүндээжанцангаар нам тавиулж ч мэднэ. Энэ тал дээр Цандэлэг нар залбирах хэрэгтэй байх… Түүнээс биш өөр илүү хөдөлгөөн хийгээд хэрэггүй байх аа.
БОЛСОН ЯВДАЛ сонин 2016 №06
URL: