“Баян” Баясаа & “Баян” Базараа
Нэгэнтээ 17 настай жаахан хүү Базараа Монголд байдаг гуравхан Бензний нэгийг унаж гангардаг байсан гэдэг юм билээ. Тухайн үед нь Женко Баттулга, Буян Жагаа нар бенз унадаг байсан аж. Болоогүй Никитоныхныг гарч ирэхэд хөгжим техник хэрэгслэл авч өгч байсан тухай зарим нэг нь өдгөө ярьдаг юм билээ. Даанч энэ бүхэн түүний хувьд түүх болон үлдсэн байх агаад охид хүүхнүүдтэй салж нийллээгээс өөрөөр бичигдэхээ болиод удаж дээ.
Тэрээр дуучин Д.Оюунтүлхүүртэй гэр бүл болж олонд танигдахаасаа өмнө эхнэртэй байсан гэдэг. Улмаар дуучин бүсгүйтэй эхлүүлсэн амьдралдаа ч нэг их удалгүй цэг тавьсан. Харин дараа нь Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглосон арван жилийн жаахан охин Оюуг амьдралын ханиараа сонгоход нь сониуч нөхөд энэ дурлалын “төгсгөл”-ийг хэдийнэ урьдчилаад харчихсан байв. Тэдний амьдрал мөн л удаан үргэлжлээгүй бөгөөд баян эрхмийн дараагийн сонголт мисс Д.Ариунцэцэг болж таарсан. Энэ мэтээр “Баян” Базараагийн дурлалын паян дундрахгүй ээ гэж.
Харин өнөө “баян” бол өөр. Тэр бол хүүхнүүдтэй нэр холбогдоод байдаггүй. “Ээждээ хайртай бол эхнэрээ хайрла. Хүүхэддээ хайртай бол эхнэрээ хайрла. Эхнэртээ хайртай бол өдөр бүр мэдрүүл” гэж постлоод үзэгчдээс үнэлгээ авсан бий. Энэ мэт түүний нүүрномын постуудаас гэр бүлийн үнэ цэнийг мэдэрсэн нэгэн гэдгийг төвөггүй харж болох ажээ. Харин үзэгчид түүнийг “Үргээлэг” киногоор нь мэдэх бөгөөд “баян” Баясаа л гэлцдэг.
Уг нь найзуудынхаа уран бүтээлийг спонсорлоход гар татдаггүй болохоор ийн нэрийдэх болсон гэдэг юм байна лээ. Энэ тухай жүжигчин залуу “баян гэдэг ойлголтыг хүн бүр харилцан адилгүй ойлгодог байх. Миний хамгийн дургүй нэр “Баян Баясаа”. Энэ нэрийг шар хэвлэлийнхэн л өгсөн биз. Би үеийнхнийхээ адил ажиллаж, хөдөлмөрлөж яваа эгэл нэгэн эр хүн” гэж ярьсан байдаг юм.
А.ДӨЛ
PHOTONEWS.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Базраа чинь сэтгэцийн хурц гажигтай хүн шд. Компанид нь ажиллаж байсан хүмүүс бол сайн мэднэ дээ хаха.