Эхнэргүй Х.Тэмүүжингийн энэ сонгуулийн өнгө
Хуульчийн хувьд өөлөх юмгүй цэмбэгэр хуйсагнуур зангүй Х.Тэмүүжин нэг үе од байлаа. Харин дэрчигнэсэн жаахан охин гарч ирж л хайр татам хуульчид баас түрхчихсэн болохоос. Тас номын хүмүүс гэнэт тийм байдалд орохоороо тэнэж тэрэг мөргөдөг гэлтэй. “Эмэгтэй хүнийх нь хувьд …” гэж ирээд л балмагдаж суусан. Бүр багаасаа холбогдсон бололтой тийм хүүхдийг эмэгтэй хүн мөн бишийг чухам яаж мэдсэн талаар сэрдэлтийн харц хүчээ авав шүү. Гэргийгээ олны өмнө төдий л дагуулж гардаггүй Х.Тэмүүжин тэр цагаас хойш олны харцанд бүр ч ээрэгдэх болов. Саяхнаас түүний талаар эхнэрээсээ салсан, оюутан охинтой нэг гэрт амьдарч буй гэх яриа гарах болов. Ийм зүйлийн дараа ямар ч ухаалаг эхнэр барьц алдаж харин нөхрүүд хорвоод эхнэрээс нь өөр олон жаахан охид өөрийг нь харж буйг мэдэрдэг ч юм уу даа. Баахан барцадтай он цагийг үдсэн Х.Тэмүүжин балагт нэрдээ ороогдон ороогдон сонгуулийн гишгүүр дээр зогсож байна. Улс төрч эр хүн унахдаа тулбал жаал охин дээр ч бүдэрдэг бололтой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шоронд байх ёстой хүн гэж би боддог. Учир нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан. Бас олон тэрбумын алдагдалд монгол улсыг оруулсан. гэх мэт асар их юм бий.