Ерөнхий сайд: Хувьцааны асуудлыг шийдэхэд цаг хугацаа нь ингэж таарлаа
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүртгэлтэй 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Харин үүнтэй зэрэгцэн сайтууд болон твиттер хуудсаар МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцүүлэх тогтоолын төслийг санаачилсан гэдгээ мэдэгдсэн юм.
МАН-ын бүлгийн гишүүн С.Дэмбэрэл, Ж.Батсуурь тэргүүтэй нэр бүхий гишүүд дээрх санаачлагыг гаргаж Засгийн газарт албан бичиг хүргүүлээд байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн хоромын өмнө мэдээлэл хийхдээ “Ямар нэгэн нам, эвслээс уг асуудалтай холбоотой хүсэлтээ Засгийн газрын хуралдаан эхлэхээс өмнө ирүүлээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх хугацаа нь л ингэж таарч байна. Засгийн газар хувьцааны асуудлыг шийдвэрлэх гэж удаан хугацаанд ажиллаж байж ийм шийдвэр гаргалаа” гэв.
Ч.Болд
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэнэг хүмүүс тэнэг хүмүүсдээ хандаж үг хэлэх юм даа Бид бүгдээрээ тэнэг Ёстой үхэр Монгол хужаа нар угаасаа манайхыг устгачихаасай