Монгол улсын заан Ч.Санжаадамба сүүлийн үед эрэлт хэрэгцээтэй байна

Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх 6002  бөхийн барилдаанд бөхчүүдийн өлгий нутаг Арын сайхан хангай нутгаас нийтдээ 128 бөх зодоглож сумын заан н.Жавхлантөгс зургаа давж, Монгол улсын заан Ч.Санжаадамба  түрүүлсэн. Архангай  аймгаас улсын цолтой бөх 126 төрөн гарсны дөрөв нь  аварга цолтнууд. Ч.Санжаадамба энэ тоог ахиулж аваргын цолонд хүрэх тун ч ойрхон байна даа гэж Архангайчууд шивэр авир хийлдэж байна лээ. Өвдөг шороодолгүй 13 давж, нутгийнхаа нэрийг мандуулаад зогсохгүй  Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн тэрээр сүүлийн үед  хамгийн эрэлт хэрэгцээтэй нэгэн болсон гэнэ. Хаа л явна гэрэл зурагаа татуулах хүсэлтэй бөхийн хорхойтнууд түүнийг амраахаа болисон сурагтай. Хийморьтой гэхэд дэндүү хийморьтой залуудаа  гэж хөгшин залуугүй зураг татуулж зарим нэгэн нь хошигнохдоо “алив заанаа өөрт байгаа хиймороосоо нэг хуваалцаач” гэж байгаа дуулдана лээ.


URL:

Сэтгэгдэл бичих