Нийслэлийн нутаг дэвсгэр дэхь дурсгалт газруудыг тэмдэглэнэ
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/462 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Монгол Улсын болон нийслэлийн түүхтэй холбоотой тэмдэгжүүлэх дурсгалт газрын жагсаалтыг батлав.
Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын музейд үүрэг болгов. Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэхэд шаардагдах 26 сая 300 мянган төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын музейд үүрэг болгов. Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэхэд шаардагдах 26 сая 300 мянган төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ТЭМДЭГЖҮҮЛЭХ ДУРСГАЛТ ГАЗРЫН ЖАГСААЛТ
№ | Хуучны нэр | А. Одоогийн нэр Б. Байршил |
Тэмдэг байрлуулах цэг | Тэмдэг-жүүлэх хэлбэр | Товч түүх |
1 | Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзундамбын Төрийн Шар ордон байсан газар | А. - Б. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урдаас 4 дүгээр дэлгүүрийн хооронд байсан. |
Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд, Бага тойруугийн гудамжинд | Чулуун самбар |
|
2 | Хүн чулууны хонхор | А. Зүүн цэцэрлэгт хүрээлэн Б. Гадаад харилцааны яамны арын цэцэрлэгт хүрээлэн |
Их хүрээ суурьшсан газарт босгосон дурсгалын мэлхийт хөшөөний хажууд | Чулуун самбар | 1778 онд Их хүрээ ирж суурьшсан газар бөгөөд одоогийн Гадаад харилцааны яамны хойд талд Зүүн цэцэрлэгт хүрээлэн буй газар юм. |
3 | Талхын дэнж | А. Гандангийн дэнж Б. Гандантэгчинлэн хийд |
Гандан хийдийн гол хаалга руу явах замын голд | Чулуун самбар | 1838 онд Хүрээний хамгийн баруун талд Гандантэгчинлэн хийд баригдсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж, өдгөө Монголын бурхан шашинтны төв хийд болсон. |
4 | Зөөлөн хошуу буюу Зааны хошуу | А. Тасганы овоо Б. Гэсэр сүмийн хойд талын овоо |
Овооны зүүн талын хаалганы хажууд | Чулуун самбар |
|
5 | Богдын өндгөн сүргийн нутаг | А. - Б. Дунд гол, Туул голын дундах газар бэлчээрийг ийнхүү нэрлэж байсан. |
Богдын зуны ордны байшингуудын ойролцоо | Чулуун самбар | Богдын дөрвөн ордны гурав нь Өндгөн сүргийн нутагт байсан бөгөөд өдгөө тэдгээрээс Богдын ногоон ордны ихэнх хэсэг, Хүрэн ордны зарим барилгууд хадгалагдан үлдсэн. Энэ нутаг бэлчээрт Монголын сүүлчийн хаан Жавзундамба хутагт 1893-1924 он хүртэл амьдарсан. |
6 | Хүрээ сайдын газар | А. - Б. МУБИС-ийн А байр орчимд |
МУБИС-ийн төв байрны зүүн хойд талд, хашаан дотор | Чулуун самбар |
|
7 | Хүрээний их зээл буюу Худалдааны гудамж | А. Жуулчны гудамж Б. Дүрслэх урлагийн музейгээс Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл |
Урт цагааны өмнө | Чулуун самбар |
|
8 | Махан дов, түүний орчим | А. Барилгачдын талбай Б. Барилгачдын талбайн орчимд |
Барилгачдын талбайд | Чулуун самбар | Нийслэл хүрээний мах худалдаалах захыг Махан дов гэж нэрлэдэг байв. Махын довын эргэн тойронд 1909 онд баригдсан анхны европ эмийн сангийн байшин, 1914 онд баригдсан Өндөр хоршооны барилга буюу одоогийн Дүрслэх урлагийн музей байрлаж буй барилга, 1910-аад оны дунд үед баригдсан анхны кино театр, их дэлгүүрийн барилга, 1948 онд баригдсан анхны нийтийн хоолны газар буюу Туул зоогийн газрын барилга зэрэг түүхэн дурсгалт барилгууд өдгөө хадгалагдан үлджээ. |
9 | Богдын цагаан ордон байсан газар | А. - Б. Нэгдүгээр цахилгаан станцаас баруун урагш 300 м зайд |
Арьс ширний үйлдвэрийн ойролцоо | Чулуун самбар | Богдын өндгөн сүргийн нутагт байсан Богдын гурван ордны нэг. Энэ ордон 1837 онд баригдсан бөгөөд маш гоёмсог ордон байв. |
10 | Индрийн талбай | А. Чингис хааны талбай Б. Одоогийн Чингис хааны талбай |
Сүхбаатарын хөшөөний хажууд | Чулуун самбар | 1921 онд үүссэн шинэ талбай ба 1921-1946 онд Индрийн талбай, 1946-2013 онд Сүхбаатарын талбай гэж нэрлэж байв. Энэ талбайгаас 1921 оны Үндэсний Ардчилсан хувьсгалыг зарлан тунхагласан. 1990 оны хувьсгалын тэмцлийн гол төвүүдийн нэг байсан. |
11 | Их тэнгэрийн амны хадны зураг | А. Их тэнгэрийн амны хадны зураг Б. Их тэнгэрийн замын урд талд |
Хадны зургийн хажууд | Чулуун самбар | Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг болон XIII зууны Их Монгол Улсын үеийн хар бэхээр зурсан зурагтай. |
12 | Гачууртын амны хадны зоосон зураг | А. Гачууртын Шар хоолойн амны хадны зураг Б. Гачууртын Шар хоолойн аманд, уулын зүүн энгэрт, төв замын баруун талд |
Хадны хажууд | Чулуун самбар | Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг |
13 | Хэрэйдийн ван хааны ордны туурь | А. Туулын Хар Түнийн ордны туурь Б. Хан-Уул, Биокомбинат, Шувуун фабрикийн дунд |
Туурийн дэргэд | Чулуун самбар | Хэрэйдийн Ван ханы ордон байсан бөгөөд түүний дараа Чингис хааны хатны ордон болсон. |
14 | Нүхтийн амны Монгол ноёд нууцаар хуралдсан бичигт хад | А. – Б. Нүхтийн амны эхэнд |
Агуйн хажууд | Чулуун самбар | 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулагчид энэ газарт хувьсгалын үйл хэргийн талаар нууцаар зөвлөлдөж байсан агуй. Тус агуй дотор Төвд бичээсүүдтэй ба Өндөр гэгээн Занабазарын дүрийг чулуун дээр сийлсэн байдаг. Өндөр гэгээний агуй гэх нь ч бий. |
URL: