“Засаг дарга алт ухахаар явсан” гэжээ

Саяхан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тойрогтоо ажиллаж байхдаа нэг сумаар оржээ. Гэтэл сумын засаг дарга нь байгаагүй аж. Харин Засаг даргын орлогч нь “Засаг дарга алт ухахаар явсан. Би ч бас явах гэж байсан юм. Та ирээд чадсангүй” гэж хээвнэг хариулсан гэнэ. Г.Занданшатар сайд тойргийн иргэдтэйгээ уулзаж, тухайн суманд ямар асуудал тулгарч байгааг мэдэхийн тулд Засаг даргынхаа байсан газарт нь очиж уулзах хэрэгтэй байж дээ.

Д.Эрдэнэтуяа


URL:

Сэтгэгдэл бичих