СБД-ийн 60-р тойрогт “битүү морь” хүчтэй өрсөлдөх магадлалтай
УИХ-ын 60-р тойргийг хамгийн эрсдэлтэй гэж ажиглагчид тооцож байна. Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 9-р хороолол, Багануурын 1-р хороог хамарсан тус тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдээс “битүү морь” гарах магадлал өндөр байна. Учир нь энэ тойрогт хамгийн хүчтэйд тооцож болох Х.Тэмүүжин /АН/, Ц.Мөнх-Оргил /МАН/ -тай өөр 7 нэр дэвшигч өрсөлдөхөөр бусад намаас болон бие даан дэвшсэн байгаа.
Ц.Наранчимэг, Г.Мөнхбаяр гэсэн хоёр бие даагч битүү морь хүч үзэхээр болжээ.
Хоёр том намын “кадрууд” хэдийгээр бусдаас давуу байж болох ч тэднийг дагасан өчнөөн асуудал өнөөдрийн сонгогчдын шийдвэрт ноцтой нөлөөлж мэдэхээр байна.
Харин хажуугаар нь тус дүүрэг, хорооддоо танигдсан, бас ч ажил үйлсээрээ холбоотой хүмүүс анхаарал татах болжээ. Мөн эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих боломж байна. А.Лхамдэгд, Л.Сэлэнгэ, Ц.Наранчимэг гурав өрсөлдөөнд шанстай гэсэн үг.
Аливаа уралдаанд “зүслэгдэж” байсан нь түрүүлж чадахгүй бол “битүү морь” орж ирдэг талтай.Мөнх-Оргил, Тэмүүжин гэсэн хоёр эрхзүйчтэй бас нэгэн эрхзүйч доктор Ц.Наранчимэг хүч үзэх нь. Ийнхүү мэргэжлийн бүлгийн хооронд тэмцэл өрнөх цаг болж байна.
Нэг нь “цэрэг цагдааг самарсан”, нөгөө нь “7 сарын 1- ээр самарсан”… гэх хар тамгатай хууль зүйн сайдууд…
Энэ утгаараа ил гардаггүй ч дүүрэг хороондоо олон жил ажилласан, тойрогтоо танигдсан гэдгээрээ эрх зүйч Ц.Наранчимэг харьцангуй магадлалтай байна.
Д.Оч
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Улс эх орондоо хэрэгтэй хүмүүсийг л гаргах хэрэгтэй сонгогчид бид өөрсдөө сонгочихоод дараа нь харааж зүхдэгээ боливол таарна.Мөнх-Оргил бол хэрэгтэй хүмүүсийн 1 шүү,
ene memegtei garah magadlal undurtui
Дүүрэгт хүүхдийн байцаагчаар олон жил ажилласан мундаг бүсгүй. Амжилт хүсье.
Одоо олигархуудаас салж ийм хүмүүсээ дэмжих цаг нь болсоон. СБД-ийн хүүхэд залуучуудын төлөө хийсэн ажил ихтэй хүн. Дэмжиж байна.
Emegtei huniig demjij bn
Demjij bn mundag tsagdaa emegteigee
Сонирхолтой л мэдээлэл байна. Хуульчидын тойрог гэгдээд бусад нь дарагдаж ээ хөөрхий. Хуучин хүмүүсээс хэрэгтэй хүн алга. Битүү морийг л харж сууна даа.
Хуучин хоёр ч дээ. бусад нь ямар бол. ЭНэ эмэгтэй зоригтой л юм
Ц.Наранчимэг хүүхэд байхын л бусдын төлөө сэтгэлтэй ,сурлага сайтай нямбай охин байсан даа
tsagdaa busguig demjij b.a amjilt
Emegteig demjij bna
said bsn ni dahij ner devsheed yah gej bga yum boldoo yum hiie gsn shine sanaa shineleg zuil hiih humuusdee zugeer zaigaa tavij uguud baij boldoggui yum bhdaa
Энэ Наранчимэгийн аав нь Цэрэнбадам гэж сайхан сэхээтэн байлаа Москвад тэр үеийн ЗХУКНамын Төв хорооны дэрэг дэхь Намын дээд сургуульд сурч байгаад “Ц.Лоохуузийн хэргээр” сургуулиасаа хөөгдөн ирж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдэлд хамгийн муу ажилтай бригадын даргаар ажиллаж байгаад тэндээсээ ТЭХҮГЯамны харъяа Бүрэнцогтын уурхайд аж ахуйн даргаар томлигдон ажиллаж байсан даа Уурхайн хэрэгцээт бэхэлгээний модыг Хэнтий аймгийн Батширээтээс татах , Уурхайчидын хүнсний хангамж , түлээ нүүрсний асуудал гээд гэрт орох завгүй ажиллаж байсан аж ахуйн мундаг ажилтан байсан даа Энэ Ц.Наранчимэг бол удам сайт сайн аавын охин , хуульч хүн УИХ-д байж л байх ёстой хүмүүсийн нэг дэмжицгээгээрэй Сонгогчид оо !
emegtei hvniiig demjij bna aa