Автомат тоглоомын долоон газрыг хаалаа
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудыг шалгажээ. Энэ хүрээнд нийт 35 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгасан байна.
Ингээд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 4 автомат тоглоомын газар, 10 цахим тоглоомын газарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцжээ.
Мөн шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан долоон автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоосон байна.
URL: