Улсын нууц задруулсан Ерөнхийлөгчийг шүүнэ

Тайванийн экс ерөнхийлөгч Ли Тен-Хуйтай холбогдох хэргийг энэ сард шүүн хэлэлцэнэ гэж албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ.

88 настай экс 1988-2000 онд ерөнхийлөгчөөр ажиллахдаа 7.79 сая амдолларыг шамшигдуулсан байна.

Тайпэй хотын шүүхийн төлөөлөгч Хуан Чун-Мин “Экс ерөнхийлөгч Лигийн хэргийг өнгөрсөн зургаадугаар сараас шалгаж эхэлсэн” гэжээ.

Мөн Ли Тен-Хуйг улсын нууц задруулсан гэж шүүх үзэж байгаа аж. Түүнийг их хэмжээний мөнгө завшсаныг Тайванийн үндэсний аюулгүй байдлын алба тогтоосон байна. Экс ерөнхийлөгч Бээжинтэй сайн харилцаатай байсан гэж “АР” агентлаг уламжиллаа.

Д.Түвшинтөр


URL:

Сэтгэгдэл бичих