“Жамп”-ын татварын өр найман тэрбумд хүрчээ

Манай үндэсний томоохон аж ахуйн нэгжийн нэг “Жамп” компанийн татварын өр найман тэрбумд хүрчээ. Тус компани татварын өрийн хэмжээгээр улсад эхний гуравт бичигддэг байна. “Жамп” компанид холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болжээ. Шүүх хуралд Татварын ерөнхий газрыг хуулийн гурав дахь этгээдээр татах байсан ч тэгээгүй гэнэ. Энэ нь тухайн компанийн хэргийг хаах оролдлого байж болохыг эх сурвалж мэдээллээ. Тус компаний захирал П.Цэрэндаваа татварын өрөнд компанийн эд хөрөнгийг хураах шүүхийн ажиллагаа явагдах үед өөрийн эзэмшлийн ашиглалтын лицензээ банкны барьцаанд тавин, охин компаниуд руугаа шилжүүлэх зэргээр татвараас зугтах үйлдэл цөөнгүй гаргасан гэнэ. Тухайлбал, “Жамп” компанийн эзэмшилд байгаа ашиглалтын лицензээ охин компани болох “Жамп-Алт” руу шилжүүлж, “Жам-Алт” компани нь ашиглалтын лицензийг банкны барьцаанд тавьсан аж.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих