Найзынхаа бэлэг эрхтэнийг тасалсан монголд 17 жилийн ял оноов
Өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын Чагангдунг дүүрэгт орших нэгэн зоогийн газарт манай улсын дөрвөн иргэн архидан согтуурч, хоорондоо зодолдсон хэрэг гарсан. Тус зоогийн газарт найзтайгаа архи ууж байсан Б гэгч хажуугийн ширээнд сууж байсан нутаг нэгт залуустай маргаан үүсгэжээ. Түүнтэй хамт нэг ширээнд сууж байсан А найзыгаа өмөөрч, нутагт нэгтнүүдтэйгээ зодолдсон байна. Энэ үед хэрүүл өдөж, зодоон эхлүүлсэн Б нь зодоонд оролцолгүй А найзыгаа бусдад зодуулж байхад нь зоогийн газраас гараад явчихжээ. Зодоон ч дуусч. Өөрийг нь өмөөрч зодолдож байхад зугтсанд нь бухимдсан А гэгч Б-г дагуулан гэртээ ирж архи уун, улмаар согтоосны эцэст толгойн тус газарт нь алхаар цохиж унагажээ. А найзыгаа ухаан алдсаны дараа биеийг нь хутгаар сийчиж, хүний санаанд оромгүй авирлаж эхэлсэн байна. Дараа нь бэлэг эрхтэнийг нь тасдаж, гэдэс дотрыг нь ярж, гаргаж хаясан аж. Ийн нутаг нэгтнийхээ амийг онц харгисаар хөнөөсөн Монгол Улсын иргэн А-д Солонгосын шүүхээс 17 жилийн ял оноожээ.
URL: