М.Наранбаатар: Даргын цүнх барьсан хэдэн бацаан нэр дэвшлээ. Энэ хүмүүс улс орныг удирдах юм уу?

Narabaatar2

Өвөрхангай аймгийн 21 дүгээр тойргоос нэр дэвшсэн, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатартай ярилцлаа.  

-Та Өвөрхангай аймгийн уугуул уу?
-Тийм. Анх удаа дэвшиж байна. Өмнө нь дэвших зав гараагүй. Би МҮОНРТ-д есөн жил ажилласан. Дэвшье ч гэж бодож яваагүй.

-Дэвших шийдвэрээ хэзээ гаргав?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргасан. Хүмүүс намайг дэвших болсонд янз бүрийн таамаг дэвшүүлсэн. З.Энхболдод өсөрхлөө, МАН ард нь бий гэх мэтээр. Тийм биш юм. Би ардын нам, ардчилсан намын аль алинтай нь ажиллаж үзсэн. Хамтарсан Засгийн газартай нь ч ажиллаж байлаа. Би тэр хүмүүсийг их ойроос мэднэ. Чин сэтгэлээсээ хэлэхэд ингэж явж болохгүй юм байна гэж бодсон. Даргын цүнх барьсан хэдэн бацаан нэр дэвшээд явж байна. Энэ хүмүүс цаашдаа улс орныг удирдах юм уу? МАН-ын цүнх барьдаг хүмүүс агентлагийн дарга, дэд сайд болно. Аймшигтай луйварчингууд дахиад дэвшлээ. Би үүний эсрэг явж байна.

-Та яагаад бие даах шийдвэр гаргав. Аль нэг намд элссэнгүй.
-Намууд надад санал тавьсан. Нэрийг нь хэлээд яахав. Бие даасан нь дээр байлгүй дээ. Нам даргатай байгаа.  Бас бус хэдэн хүний нийлбэр. Тэр хүмүүсийн хайрцганд орж, хүний бодлого хэрэгжүүлэх гэсэнд орвол өөрийнхөөрөө төрийн бодлогод оролцох боломжийг хайж байна.

-Гол өрсөлдөгчид тань хэн бэ?
-Гол биш өрсөлдөгч байхгүй. МАН-аас С.Чинзориг, АН-аас УИХ дахь ажлын албаны дарга С.Дэмчиг, МАХН-аас Цэндээ гэж эмэгтэй бий.

-Ярилцсанд баярлалаа.


URL:

Нэр: Баагий Огноо: 7 June 2016

цүнх ч үгүй мангар жаал…….

Сэтгэгдэл бичих