Хөөрхөн О.Дөлгөөн хэнд хайраа илчлэв

13403163_1023384227731091_1377993514957347407_oМонголын үндэсний олон нийтийн радио телевизийн бүтээл “Амьдралд тавтай морил” олон ангит киноны гол дүрд тоглосоноор жүжигчиний гараагаа эхэлж, цаашлаад олон сайхан киноны гол болон туслах дүрийг бүтээсэн төдийгүй урлагийн хамгийн том айл болох УДЭТ-т орох хүртэлээ өсөн дэвжсэн авъяаслаг бүсгүй бол жүжигчин О.Дөлгөөн. Орчин цагийн Жульеттагаар тодроод байгаа тэрээр өчигдөрхөн 25 насны төрсөн өдрөө “нижгэр” тэмдэглэлээ. Гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны бүх л хүмүүс цугласан үдэшлэгт жүжигчин бүсгүй маань нэгэн хүнд онцгойлон хайртайгаа илэрхийлсэн нь “Single Ladies-1,2″ кинон дээр хамтдаа тоглосон  СТА Г.Ундармаа байлаа. Ундармаа эгчээсээ үлгэр дурайлал авахын зэрэгцээ миний  сайн найз, сайн эгч байдаг гэдгийг нь  зөвхөн энэ өдөр ч биш цахим хуудсаараа дамжуулан илэрхийлдэг. Дашрамд дуулгахад хөөрхөн Дөлгөөний бэлгийн цуваа одоо ч тасрахгүй байгаа бөгөөд лифтэндээ бэлгээ оруулаад өөрөө ч бараг багтахгүй байсан гэсэн шүү

 


 

Эх сурвалж: Zone.mn

Д.Атарцэцэг

 


URL:

Сэтгэгдэл бичих