Карри олимпод оролцох уу
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор хоёр жил дараалан тодроод байгаа “Голден Стэйт Уорриорс” багийн холбон тоглогч Стефен Карри энэ зун Бразилийн Рио де Жанейро хотод зохиогдох олимпийн наадамд АНУ-ын шигшээ багт багтан тоглох эсэхээ мэдэхгүй суугаа аж.
Энэ талаар Карри “Ямар ч төсөөлөл алга даа. Одоогоор би нэр дэвшигчдийн дотор багтсан байгаа. Хэрэв намайг шигшээ багт багтаан тоглуулбал сайн хэрэг болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг багийн удирдлага гаргах болов уу. Хоёр долоо хоногийн дараа эцсийн шийдвэр гарчих байх” гэж өгүүлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: