ЖИРГЭЭ: Дайнбайлдаантай Сирийн зам Даравгар амтай Гарамгайн зам
Дайнбайлдаантай Сирийн зам
Даравгар амтай Гарамгайн зам
https://www.facebook.com/ugeeridneza/photos/a.214445518925551.1073741828.214440292259407/239569219746514/?type=3&theater
Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараар овоглосон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км урт, хатуу хучилттай замаас болж олон хүн үгээ хэлж байна. Хатуу хучилттай гэж хэлэхэд арай л өрөвдөлтэй дүр төрх.
“Насны зам” ХХК 2004 онд Багануураас Жаргалтхаан хүртэлх замыг, Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийх болсон.
“Насны зам” ХХК-ийн хувьд “Монроуд” ХХК-иас гурван жилийн өмнө замаа ашиглалтад оруулсан бөгөөд өдийг хүртэл замд нь эвдрэл, гэмтэл гараагүй. Харин сүүлд ашиглалтад өгсөн Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-ийн тавьсан зам нэг жилийн дараагаас эхлэн эвдэрч, зам биш харин “там” болж эхэлсэн гэдэг.
Монголын түүхэнд анх удаа монгол хүн өөрийг гар, өөрийн хөрөнгөөр зам барьсан нь бахархалтай. Гэвч зам нь жилийн ч насгүй байсан харамсалтай. Улсын комисс хэдхэн жилийн өмнө тууз хайчилж, чанартай хэмээн үнэлэн сүр дуулиантайгаар хүлээн авсан Б.Гарамгайбаатарын “Дуутын зам” энд тэндээсээ ховхорч, энхэл донхолоор дүүрч, өнөөдөр машин явах эцэсгүй болсон байна.
Хэнтий аймгийнхны яриагаар бол Дуутын даваанаас уруудаад энхэл, донхол замын бартааг гаргахын тулд тетрис тоглох мэт сүлжиж явах хэрэг гардаг байна. Зам тээврийн осол ар араасаа гардаг гэх. Замын цагдаагийнхан хөдөө орон нутагт гарч байгаа автотээврийн ослыг замын нөхцөл, хурдтай холбон тайлбарладаг.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийг зорьсон. Энэ үеэр Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-ийн гүйцэтгэсэн чанаргүй зам дээр Ерөнхий сайд осолдох шахсан талаар нутгийн иргэд ярьсан нь хэвлэлд дурьдагдсан байдаг. Ерөнхий сайдыг аюулд оруулсан замаа УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани бушуухан нөхөж зассанаар Хэнтийнхэн хэсэгтээ л сэтгэл амар зорчсон байна.
Гэвч “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр далан нөхөөс болсон зам нь төд удалгүй ховхорч, энхэл донхол үүсч, цөмөрч автомашин зорчиход бэрх болжээ. Уг нь энэ зам нь зүүн гурван аймгийг Нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалт юм.
“Насны зам” ХХК замаа тавихдаа нэг километрийг нь 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр тавьж байжээ. Гэтэл “Монроуд” ХХК ганц хоёр жил өнжсөний эцэст зам тавих төсвөө 230 сая төгрөг болгон нэмж чанаргүй зам тавьж, Улсын комисст хүлээлгэн өгч байсан талаар учир мэдэх нэгэн хэлж байлаа. Өөрөөр хэлбэл замын гүйцэтгэл хийх эрхээ зэрэг авсан хоёр компаний нэг нь “Насны зам”, нөгөө нь “Монроуд” байж. “Насны зам” хямд өртөгтэй сайн чанартай замыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байхад, “Монроуд” компани эрхээ авчихаад алга болчихож. Хэсэг хугацааны дараа “Монроуд” энэ замыг хүлээлгэн өгөхийн тулд өртгийг нэмэх хэрэгтэй гээд мөнгө нэхэж эхэлсэн. Ингээд ажилдаа орсон ч яарч сандран хуумгай ажилласнаас болж чанаргүй зам хүлээлгэн өгчээ. Дээрх замаар зорьчсон олон хүн “Б.Гарамгайбаатар чанаргүй энэ замаасаа ичдэг болов уу?” хэмээн асуухыг хүсч буй.
Хэнтийчүүдийн үгээ барж байгаа уг замыг өнөөдөр улсын төсвийн мөнгөөр засварлаж байна. Учир мэдэх нэгэн “Б.Гарамгайбаатар өөрийн хийсэн балгаа цэвэрлэхийн тулд Хэнтий аймгийн зам засварын компаний дарга н.Магсаржав гэдэг туршлагатай олон жил ажилласан хүнийг халж, “Монроуд” ХХК-ийн ажилтан, ангийн найз болох н.Галхүү гэдэг хүнийг томилсон. Тиймээс л “Монроуд” ХХК-ийн чанаргүй замыг өнөөдөр улсын төсвийн мөнгөөр засварлаж байгаа” гэсэн юм. Б.Гарамгайбаатарын барьсан энэхүү балагт замаас үүдэж залуучууд “Гарамгайбаатар аа, замаа зас” гэж зам дээр бичиж, эсэргүүцлээ илэрхийлж байсан удаатай.
Ямартай ч осол гарч, олон хүний аминд хүрсэн Б.Гарамгайбаатараар овоглодог “гайтай” замыг улсын мөнгөөр засаж байна. Ийм байхад чанаргүй зам барьж буй асуудлыг цэгцэлнэ гэсэн ойлголт үгүй биз. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг чанаргүй зам барьсан аж ахуй нэгж, компаниудтай хариуцлага тооцох, тухайн компаний хөрөнгөөр дахин засварлуулах тухай ярьж байсан нь саяхан. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар чанаргүй зам барьчихаад түүнийгээ өнөөдөр төсвийн мөнгөөр засуулж байна. Үүнийг ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэж байгаа болов уу!?
Н.Чинзориг www.ULS.mn
УИХ-ын гишүүн Гарамгайбаатарын барьсан Дуутын зам хүний аминд хүрч байна
Одоогоос хэдхэн жилийн өмнө “Мянганы зам” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км урт, хатуу хучилттай замыг ашиглалтад албан ёсоор хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Монголын түүхэнд анх удаа, монгол хүн өөрийн гар, өөрийн хөрөнгөөр зам барьсан нь энэ. Шинэ замыг хүлээн авах ёслолд уг замыг барьсан “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар оролцож, тууз хайчиллаа” гэсэн мэдээлэл Монголын бүхий л мэдээллийн хэрэгслээр цацагдаж байлаа. Гэвч хамгийн харамсалтай нь сүр дуулиантай тууз хайчилан хүлээлгэж өгсөн өнөөх Дуутын зам нь нэг их удалгүй энд тэндээсээ ховхорч, энхэл донхолоор дүүрч, өдгөө машин явах аргагүйд хүрчээ. Хэнтийнхний яриагаар бол, Дуутын даваанаас уруудаад л бөөн “туг сүлжих” хэрэгтэй болдог. Мэдэхгүй хүн бол осолд орох хэмжээний эвдрэл, гэмтэл нүүрлэж, зам тээврийн ослууд ар араасаа даган гарах болжээ. Тэр ч бүү хэл энэ зам дээр Ерөнхий сайд хүртэл осолдох шахсан гэж нутгийнхан ярьж байна.
Ерөнхий сайдыг явсны дараа Б.Гарамгайбаатарын “Монроуд”-ынхан замаа нөхөн, Хэнтийнхэн хэсэгтээ 60-аас дээш км/цагийн хурдтай хот хүртэл давхидаг болсон ч өнөөх зам нь дахиад л эвдэрч хэмхрээд дуусаж байгаа аж. Монроуд”-ын тавьсан уг замыг чанарын хувьд сайн үнэлэлттэйгээр улсын комисс хүлээн авсан аж. Гэтэл жил гаруйхны дараа л уг зам нь энд тэндээсээ ховхорч хууран өдгөө машин явах аргагүй болжээ. Уг нь тус зам нь зүүн гурван аймгийг Нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалт. Гэвч эвдэрч цуурсан энэ зам хүний амь насанд ч халаагтай болсон учир тус зам руу салах уулзвар дээр “Автозам эвдрэлтэй байгаа тул болгоомжтой яваарай” гэсэн анхааруулга хаддаг гэнэ. Г.Гарамгайбаатар гишүүн хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулж, банкны хувь нийлүүлэгч болж, шатахуун зөөж, замын компани байгуулж байсан. Гэвч энэ эрийг саяхан болтол монголчууд “Банк дампууруулсан хүн” хэмээн тодорхойлж байлаа. Учир нь Б.Гарамгайбаатар гишүүн дээрх замын ажлыг хийж гүйцэтгэхдээ “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”,“Улбаа” хэмээх дөрвөн компанийнхаа нэр дээр 17.5 тэрбум төгрөгийг “Анод” банкнаас зээлж байсан түүхтэй. Тэрээр энэхүү 17,5 тэрбумын долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин “Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг аж. Тухайлбал, 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээлжээ. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байв.
Гэвч тэрбээр энэхүү зээлээ төлж барагдуулалгүй байсаар “Анод” банкийг сөхрүүлсэн. Улмаар банк дампуурсны дараа хяналт шалгалтын комиссынхон Б.Гарамгайбаатарын зээлийг эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулж байв. Түүний “Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдүгээр сар, зургаадугаар сард гарсан байсан нь Б.Гарамгайбаатарыг “Анод”-ын мөнгөөр 2008 сонгуульд өрсөлдсөн гэх хардлагыг улам гүнзгийрүүлсэн юм. Харин төмөр, бетон гүүрний ажил гүйцэтгэдэг “Улбаа” компанийг “Монроуд” буюу Б.Гарамгайбаатар хувьчлалаар авч, охин компаниа болгож байжээ. Гэвч “Анод”-ын дампууралд “үнэтэй хувь нэмэр” оруулсан АН-ын ҮЗХ-ны гишүүн, Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар бүх өр зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүйгээр 2012 оны сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Мөн зээл авч барьсан замынхаа мөнгийг төрөөс гаргуулаад авчихсан. Харин өнөөдөр бол тэр банк дампууруулсан компанийн эзэн биш УИХ-ын гишүүн болсон. Гэвч түүний тавьсан муу зам өнөөдөр дан агнц Хэнтийчүүдийг ч бус олон хүнийг бухимдуулж, тэнд иргэд ам нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа гэдгийг УИХ-ын эрхэм гишүүн, “Тэргүүний замчин” Гармгайбаатар танд дахин, дахин сануулья.
http://www.shudarga.mn/news/16819.html
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
нэр нь ГАР -АМ- ГАЙ- БАА – ТАР дандаа л муухан шиг үгнүүдийн нийлбэр байх юммм
ИЙМ хүн хогийг сонгохгүй байлгүй дээ ХЭНТИЙЧҮҮДЭЭ. Арай ч дээ.