Н.Нацагням: Бидэнд технологи байна, гэвч бидэнд захиалга алга
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням өөрийн цахим хуудсандаа “Яам агентлагууд тендер гэдэг халхавчаар ямар ч мэдлэг чадваргүй, юу ч бүтээгээгүй дамын наймаа хийдэг ХХК-д захиалга өгч импортоор бохир мөнгө угааж байна. 10 дахин хямд хэрнээ 7 дахин бага үнээр нийлүүлж болох Монголчуудынхаа бүтээлийг дэмжихгүй байна” гэжээ. Тэрбээр ирээдүйд IT -ийн салбарт хийгдэх худалдан авалтандаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж гадаад худалдааны тэнцэлээ сайжруулахгүй бол сарынхаа цалингаар 10 талх л авдаг болохыг анхааруулжээ.
Нэмж сонирхуулахад Түүний зохион бүтээсэн “Синхронгенераторын реактив чадлын автомат тохируулга болох “NaNyam-AX12” болон “виртаул лаборатори” хэмээх бүтээлүүдийн ОУ-д үнэлэгдээд байгаа билээ. Түүний энэхүү бүтээлийг бүх станцад суурилуулбал манай эрчим хүчний систем ОХУ-аас хараат бус болж, бие даан ажиллахаас гадна осол гарах, хүчдэл хэлбэлзэх үед эрчим хүчний систем найдвартай ажиллана гэдгийг эрчим хүчний салбарынхан онцолдог. Өөрөөр хэлбэл, айлуудын зурагт, хөргөгч цахилгааны хэлбэлзлээс үүдэж шатахгүй гэсэн үг юм.
Ингээд түүний энэ талаар хийсэн видео мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Захилга бхгүй гэдэг чинь хийсэн зохиосон чинь э\з хувьд үнэ цэнэгүй, хэрэгцээгүй гэсэн үг бхда.