Монголчууд бид нам болж “талцах” хэрэг байна уу

olloo_mn_1459484713_979333756c15a6b8dd1f01-600x300МАХН–ын гишүүд дэмжигчдийн нийтлэг ярьдаг сэдэв нь манай нам, манай дарга, манай удирдагч, манай…. гэж ярих юм. Үнэндээ тэд улс оронд бүтэж байгаа болон бүтэхгүй байгаа зүйлсийг хэлэлцэн ярилцаж мөрийн хөтөлбөр юугаа танилцуулж эхлэх үед өөрсдийнхөө тухай манай….. манай… манай… гэсэн ярианаасаа салмаар юм. Улс орон, хүн ам, нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлтэй тэмцэж нэг ч гар нийлж ажил хийгээгүй шахуу тэд дарга сонгуульд өрсөлдөхгүй болонгуут хэдэн араваараа “өлсөж цангаад” явах юм.

olloo_mn_1459484713_979333756c15a6b8dd1f01

Ихэнхдээ намд нь ахмад настай хүмүүс байдаг. Тухайн жил Н.Энхбаярыг ерөнхийлөгч болж байхад нь иргэд ихээр баярлаж одоо л өөдлөх нь гэгчлэнгээр “цуурч” байсан ч олигтойхон хийсэн зүйл бас л харагдаагүй. Ядахдаа тухайн жилүүдэд зам засагдсангүй, уулзварууд шинэчлэгдсэнгүй, барилга баригдсангүй, иргэд хөнгөлөлттэй зээлэнд орж орон сууцанд орох нөхцөл байсангүй, замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явна гэж чөлөөлсөнгүй, хэвтээ удирдлагын тогтолцоо байсангүй, иргэдийн хувийн бизнес цэцгэлсэнгүй, уул уурхай хөгжсөнгүй.

Энэ бол нүдэнд харагдаж байгаа л ажлуудын нэг. Одоогийн төр барьж байгаа иргэд огцом баяжлаа л гэх юм. Үнэндээ урьд нь улс төрд сууж байсан нөхдүүд баяжаагүй байсан уу гэвэл бас л худлаа. Портер машинаар дүүрэн мөнгө гэрээс нь хурааж, гадаах хогын цэгээс сейфтэй мөнгө олдож байсаныг иргэд мартахгүй ээ. Одоо иргэн бүр шахуу цагдаа болсон үе учраас бие биенээ хардаж сэрдэж, мөшгиж, шантаажилч байгаад хэлүүлдэг, элчилдэг л цаг ирээд байгаа хэрэг.

aa479e7efbacdcc7big

Энэ нь ч зөв. Тиймээс “би төвтэй биш бид төвтэй” байж улс орны хөгжилд бүгд нэгэн зорилгын дор нэгдэх хэрэгтэй байна. Нам ярьж талцаж, хуваагдаж байхаар хүнээ ярьж, иргэдээ бодож, зөв бодлого боловсруулж амьдрах цаг ирээд байна. Үр дүнгээ үнэнч шударгаар ярилцан, чадах чадахгүйгээ хэлэлцэж улс орныг талцаж биш нэгдэж авч явах шаардлага тулгараад байгаа ардын амьдралын ядуурлаар тодхон харуулж байна.

Цацрал

Ugluu-logo-7


URL:

Нэр: иргэн Огноо: 4 June 2016

ШУДРАГ ДУЙВАРЧНААРАА ТАЛЦАХ ХЭРЭГТЭЙ6

Сэтгэгдэл бичих