Урвагчдад “нар бүү үзүүл”
Монголын нууц товчооны 179-р зүйлд: “Чингис хаан Алтан, Хучир нарт хандан “Та хоёр намайг тэвчих шууд урвах гэв үү, мэхлэн урвах гэв үү.., урьд та хоёрыг хан бол гэхэд та хоёр үгүй гэсэн атал одоо юунд миний эсрэг болно вэ, одоо тануус Ван хаанд очжээ. Хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай, Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахиж урваж одохтун” хэмээсэн байдаг.
Тэгвэл манай төрд “Алтан, Хучир” нар маш олон байна. Тухайлбал, МАХН-аас гарч, МАН-д элссэн хэсэг бүлэг хүмүүсийг “Алтан, Хучир” нар хэмээн нэрлэж болохоор. Тэд МАХН-ыг “хүчтэй байх үе”-д Шадар сайд, Сангийн сайд, Засгийн газрын харьяа Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга гэхчлэн төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашч, эрх ямбыг эдэлж байлаа.
Харин сонгууль ойртож, Н.Энхбаяр “хүчгүйдэж” эхэлмэгц хаяж, МАН-д дагаар орцгоов. Үүнийгээ маш сайхнаар тайлбарлаж, үндсэн хуулиар олгогдсон эрх хэмээн ярьж, цэцэрхэцгээж байна.
Яг үнэндээ тэдэнд хүн чанарын хэлтэрхий, ичих булчирхай гэгч хумсын толион чинээ ч алга гэдэг нь энэхүү үйлдлээс нь харагдаж байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр тэвдэж яваа Н.Энхбаярыг тийрч унагаад л өөрсдийн эрх ашгийн төлөө урвалт хийцгээлээ.
Тэдэнд өөрийн эрх ашиг л чухал. Түүнээс намын, ард түмний, улс үндэстний эрх ашиг гэж зүйлийг хэзээ ч бодож, түүнд санаа нь зовинож, биеэ чилээрхүүлж байгаагүй. Цаашид ч тийм л байх болов уу. Ер нь “урвагчийн цус урвагч л байдаг” гэдэг шиг тэдний цусанд амин хувиа хичээх үзэл суужээ. Тиймээс өөрийн язгуур үзэл баримтлалаа дагаж, хаана албан тушаал эрх мэдэл байна түүнд очиж наалдаж, “хачиг шиг амьдарч байна”.
МАН-д л хандаж “ядарч явахад чинь хаяад Н.Энхбаярыг түшсэн хүмүүс дахин хаяад явахгүй гэх баталгүй үгүй билээ. Тиймээс “Урвагчдад нар бүү үзүүл” гэсэн Хааны үгийг санаж яваарай” гэж зөвлөмөөр байна.
Одоо тэд нөхөрлөж явсан нэгнээ замын дунд хаячихаад ард түмнийг төлөөлнө гээд л “гэгээнтэн” дүрээр хэвлэлийн хойморт заларцгааж байна. Дээр хэлсэн дээ. Цусанд нь амин хувиа хичээх, цаг нь ирвэл “эхнэрээ ч худалдаж мэдэх” үзэл шингэсэн эдгээр хүмүүс ард түмнийг төлөөлж, тэдний сайн сайхны төлөө ажиллаж чадна гэж үү. Итгэхэд бэрх л юм.
Сүхбаатарчуудыг, Сонгинохайрханчуудыг төрд ийм л хүмүүс төлөөлөх нь. Хэрвээ эрх мэдэл, ашиг сонирхол байвал тойргоо ч худалдаж мэдэх хүмүүс шүү дээ. Тэдний үйлдлээс итгэл үзүүлж болох хүмүүс биш юмаа гэдгийг нь сонгогчид нь эрх биш мэдэж л байгаа байлгүй дээ.
Харин хоёр эрхмийг төрд сонгогдвол дагаад албан тушаалд оччих санаатай “памперс шидүүлдэг” нөхдүүдийн талаар яриад ч хэрэггүй. Ийм хүмүүст төрийн жолоог бүү атгуул, дараа харамсах юм болно.
А.Аюуш
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
sarsan bagvaahain vlger