Бульдозерийн танхай жолоочийг буудаж, аюулгүй болгожээ

b1c36646445174eded251458888a8498_x3Хятад Улсад бульдозерийн жолооч ойролцоох автомашинууд болон хүмүүсийг санаатайгаар дайрсан хэрэг гарчээ. Шожоу хотод болсон энэ явдлыг бичсэн ажиглалтын камерын дүрс бичлэг олон нийтэд ил болсон байна. Бичлэгт харагдаж байгаачлан ойролцоох машины жолооч бульдозерийн жолоочийг шүүмжилсний хариуд түүнийг дайрахаар оролдсоноос хэрэг эхэлжээ.

Цагдаагийн автомашин тус бульдозерийг зогсоохоор оролдсон ч амжилт олоогүй байна. Ийнхүү хөөцөлдөх үеэр бульдозерийн жолооч хэд хэдэн автомашиныг мөргөснөөс гадна явган хүмүүсийг дайрахаар оролдож байжээ. Мөн мотоциклын жолооч бульдозерт дайруулсан байна. Албаныхны өгсөн мэдээгээр бульдозерийн жолоочийн санаатай үйлдлээс нийт 20 орчим хүн бэртэж гэмтсэн, 10 гаруй автомашинд хохирол учирчээ.

Бульдозерийн жолоочийг саатуулах гэсэн оролдлого амжилт ололгүй, цааш хүний амь нас эрсдэх ч аюул байсан учраас хууль сахиулагчид бульдозерийн жолоочийг буудаж, аюулгүй болгохоос өөр аргагүйд хүрчээ. Цагдаа нар гал нээх үеэр бульдозерийн жолооч амь үрэгдсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих